Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Ирэх оны аймгийн эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлийн төслийг гардуулав

Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-д Нутгийн захиргааны байгууллага эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг боловсруулж, 10 дугаар сарын 05-ны дотор иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална гэж заасан. Энэ дагуу аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн дагуу 2017 оны аймгийн Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2018 оны аймгийн Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн явц, аймгийн Эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг боловсруулан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Хишигтогтоход албан ёсоор гардуулан өглөө.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэн батлахдаа өмнөх жилийн биелэлт, тухайн жилийн хэрэгжилтийн явцыг хэлэлцэж дүгнэнэ гэж заасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар хэлэлцүүлэн батлах юм.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Иргэн гуай өгүүлрүүн:

    Аймгийн Эдийн засаг,нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг ашиг,сонирхолын зөрчилтэй 35 ИХ-йн төлөөлөгч батлаж болохгүй иргэдээрээ хэлэлцүүл,

  2. Зочин гуай өгүүлрүүн:

    2 teneg tomchuudigg duuriaj gene

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*