Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Орон нутгийн иргэдэд уул уурхайн талаар сургалт явуулна

Дорнод аймагт уул уурхайн олон компаниуд үйл ажиллагаа явуулдаг. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын Тамгын газрын хүсэлтээр “Мэрит” төслөөс “Уул уурхайн амьдралын мөчлөг” буюу уул уурхайн үйл ажиллагаа эхэлснээс хаалт хийх хүртэл хугацаанд ямар ажил явагддаг талаар иргэдэд мэдээлэл ойлголт өгөх зорилго бүхий сургалтын хөтөлбөр бэлтгэх ажлыг зохион байгуулж байна.

Уг хөтөлбөрийг боловсруулахад Дорнод Их Сургуулийг түшиглэн мэргэжлийн багш нарт хөтөлбөрийн дагуу сургалт явуулан сургагч багш нарыг бэлдэж байна. Мөн эдгээр багш нар Дашбалбар, Баяндун, Халхгол, Матад сумдын иргэдэд дээрх хөтөлбөрийн хүрээнд сургалт мэдээлэл хийх юм.

Ингэснээр сумдын иргэд өөрийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компанийн явц хэрхэн ажиллаж байгаа талаар мэдлэгтэй болох юм.

Аймгийн ЗДТГ

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Тархи угаалт

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*