Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 14-ний 183 дугаар тогтоолоор Дорнод аймгийн Халхгол суманд байгуулагдсан Гал түймэр унтраах, аврах 62-р ангийн нээлт боллоо.

Нээлтийн арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Гантөмөр нар оролцсон юм.

Гал түймэр унтраах, аврах 62-р анги байгуулагдснаар Халхгол, Матад сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд гарсан аюулт үзэгдэл, ослын үед гамшгаас хамгаалах үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй шуурхай хүргэх, болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах боломж бүрдэж байна. Тус анги нь 30 гаруй алба хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулах бөгөөд ангийн захирагчаар хошууч М.Сүхсайхан томилогдсон байна.