Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Прокурор, цагдаагийнхан уулзаж зѳвлѳлдѳв

Улсын Ерөнхий Прокурорын 2017 оны А/64 дүгээр тушаалаар батлагдсан “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын заавар”-ын 1.19 дэх заалт, Дорнод аймгийн Прокурорын газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Цагдаагийн газрын албадах байруудын үйл ажиллагаанд гарч буй алдаа дутагдал, түүний шалгаан нөхцлийг хэлэлцэх, хяналтын ажилд тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх ажлыг тодорхойлох зорилгоор тус аймгийн Цагдаагийн газрын дарга, Нийтийн хэв журам хамгаалах болон Баривчлах, саатуулах байрны дарга бие бүрэлдэхүүнийг оролцуулсан ажил хэргийн уулзалтыг зохион явуулав.

Тус уулзалтаар Цагдаагийн газраас Баривчлах, саатуулах, албадан эрүүлжүүлэх байрны 2018 оны үйл ажиллагааны талаарх мэдээлэл хийж, шинэчлэгдэн батлагдсан хууль журмыг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар ярилцсан бол Прокурорын газраас  албадах байруудын ахуй нөхцөл, стандарт шаардлагыг хангуулах, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх талаар хүргүүлж байсан прокурорын шаардлага, мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийн мөрөөр авсан арга хэмжээ, үр дүн, цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажил, арга хэмжээний талаар асуулга тавьж, үнэлэлт дүгнэлт өгөх замаар ярилцлагыг өрнүүлсэн байна.

Уулзалтын төгсгөлд хоёр байгууллагаас 2018 оны IV улиралд албадах байруудын ахуй нөхцлийг сайжруулах ажлыг эрчимжүүлэх, орон нутгийн төр, захиргааны байгууллагуудтай хамтран шийдвэрлэх ажлыг тодорхойлсон бөгөөд төлөвлөгөөний эхний ажлын хүрээнд Дорнод аймгийн Засаг дарга болон ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга нарын хамт албадах байруудын үйл ажиллагаатай танилцаж, уулзалт ярилцлагыг зохион байгуулах ажлыг  аравдугаар сарын 3-ны өдөр хийхээр болсон байна.

Б.Лхам

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*