Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Бүх нийтийн марафоны үеэр Чойбалсан хотын замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

Жил бүрийн 5,10-р сарын эхний долоо хоногт зохион байгуулдаг уламжлалтай “Дорнод марафон” бүх нийтийн гүйлт энэ бямба гарагт болох гэж байна. Гүйлтийг

  • Өсвөр үе, оюутан залуус,
  • Боловсрол, соёл урлагийн байгууллагууд
  • Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд
  • Эрүүл мэндийн салбар
  • Ахмадууд
  • Өндөр зэрэгтэй тамирчид, хүчний байгууллагууд гэсэн ангиллаар явуулах бөгөөд

бямба гарагийн өглөө 10 цагт нээж, Дорнод Бөхийн өргөөний өмнөх талбайд гараа, бариаг хийх нь ээ. Дорнод марафонд эмэгтэйчүүд 3 км, эрэгтэйчүүд 5 км зайд уралдах бол мэргэжлийн тамирчид, хүчний байгууллагынхан 10 км-т өрсөлдөх юм. Энэхүү гүйлтэд аймгийн нийт сурагч, оюутан залуусын 50-иас доошгүй хувь, албан газар байгууллагуудын 60-аас доошгүй хувийг оролцуулах зорилт тавьжээ. Гүйлтийн мэдүүлгийг аймгийн БТСГ-т хүлээн авах юм байна.

Марафон зохион байгуулахтай холбоотойгоор бямба гарагийн 10-15 цагийн хооронд Чойбалсан хотын замын хөдөлгөөнийг түр хязгаарлах юм.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*