Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Хорин наймын урд усанд ороод алга болсон гэх хүний цогцсыг олжээ

Энэ сарын 16 буюу өнгөрсөн ням гарагт Хэрлэн сумын 1-р багийн Хорин наймын урд хэсгээр Хэрлэн голд загасчилж явсан 39 настай эрэгтэй усанд ороод сураггүй болсон билээ. Түүнийг аймгийн Онцгой байдлын алба хаагч, ар гэрийнхэн нь нийлсэн 40 гаруй хүн 10 хоног хайсны эцэст цогцсыг нь олсон байна. Талийгаачийн цогцос осолдсон газраасаа зүүн зүгт 2 км  буюу Өгөөмөр орчимд усны мандал дээр хөвж байсан байна. Эрэн хайх, аврах ангийнхан цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Эрэн хайх ажиллагааг 10 хоногийн турш явуулахдаа Хорин наймаас зүүн тийш 30-аад км газар, Хутаг уул хүртэл гол дагуу явж, шумбалт хийж байсан юм.

Мөн Баян-Уулд нэг хүн Онон голын усанд сураггүй болоод байгаа бөгөөд эрэн хайх ажиллагаа найм дахь өдрөө үргэлжилж байна. Аврагч, ар гэрийнхэн нийлсэн 24 хүн 12 км газарт Онон голын эрэг дагуу болон шумбалт хийж эрэн сурвалжлах ажиллагаа явуулаад байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*