Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

Бөмбөөлэй цэцэрлэг шинэ байрандаа орлоо

Бөмбөөлэй цэцэрлэг  2010 онд анх байгуулагдаж байсан бол өнөөдөр өөрийн эзэмшлийн газартаа 115м2 талбай бүхий стандарт хангасан шинэ байр барьж 9 дүгээр сарын 21-ний өдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга А.Нансалмаа, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Н.Мөнхгэрэл, Хэрлэн сумын 4 дүгээр багийн Засаг дарга О.Алтайхүү нарын албаны хүмүүс оролцов.
Бөмбөөлэй цэцэрлэг 60 хүүхдийн хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд уг шинэ байрыг барихад хамтарч ажилласан н.Чулуунбаатар Захиралтай “Наран мандах” компанийн хамт олон болон тохижилтод хувь нэмрээ оруулсан ТОУУ, TOYA, ДОРНЫН СЭНТИЙ, УРАН БИЙР, ГОЦ САНДАЛ, УРАН ХИЙЦ, ФОКУС, ЦАХИМ ГҮҮР КОМПАНИУД, АНД НӨХДӨДӨӨ талархал илэрхийлж байв.
Хүүхдийн төлөөх үйлс бүхэн нь өөдөө байхын ерөөл өргөе.

Б.МӨНГӨНТУУЛ
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*