Дорнод аймгийн мэдээллийн сайт

Халхголд хээрийн түймэр гарч 450 га шатлаа

194

Халхгол сумын Ташгай багийн “Гүү-Уул” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 60 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.09-ний өдрийн 19:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын тус сум дахь Гал түймэр унтраах 62 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж мөн өдрийн 22:50 цагт  унтраан тус сумын Засаг даргын Тамгын газрын бэлчээрийн мал аж ахуй хариуцсан төслийн мэргэжилтэн Б.Оргилболдод хүлээлгэн өгсөн. Уг гал түймэрт 450 га талбай шатсан гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

*