Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Аймгийн ИТХ хяналтын сонсгол явууллаа

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Улс төрийн Боловсролын Академийн Дорнод салбар хамтран аймгийн 2018 оны төсвийн хяналтын сонсголыг зохион байгуулсан бөгөөд тус сонсголыг аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, төсөв, эдийн засгийн бодлогын хорооны дарга Б.Гэрэлт-Од удирдан явууллаа.

Аймгийн ЗДТГ-ын санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Базаррагчаа “аймгийн төсвийн 2017, 2018 оны гүйцэтгэл, явц, 2019 оны төсвийн төслийн талаар” , аймгийн ЗДТГ-ын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Х.Энх-Отгон “2018 онд хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ажлын тайлан”, аймгийн Төрийн аудитын газрын дарга Б.Болортуул “Улс, орон нутгийн 2017 оны төсвийн хөрөнгө оруулалтын талаар” болон “2018 оны төсвийн төсөлд өгсөн санал” зэрэг сэдвүүдээр мэдээлэл өгөн сонсголд оролцогчдын сонирхсон асуултанд хариулт өглөө.

Энэхүү сонсгол нь 2019 оны төсвийн төсөл, Аймгийн Засаг даргын нийгэм эдийн засгийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл хөрөнгө оруулалтын төслийг боловсруулж байгаа үед зохион байгуулагдсан нь төлөөлөгчдийг тодорхой мэдээлэлээр хангасан цаг үеэ олсон арга хэмжээ боллоо.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Ахмад гуай өгүүлрүүн:

    Ард иогэдэд мэдээлэл муу хүрч бнаа та нар хэвлэл мэдээлэл орон нутгийн телезээр сайн сурталчина уу иргэдээс нуух юм байхгүй л байх ёстой сондоо

  2. Зочин гуай өгүүлрүүн:

    Гэрэлт-Од даргалаад Базаррагчааг хянана гэж юу байхав дээ. Цаад Уулаагаа дуудаж хянаач. Стандарт ойлоос Хотын захиргааныхан яагаад ямар үнээр түлш, бензинээ авдгийг нь шалгаач.

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*