Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Малжуулах хөтөлбөрийн тендер зарлагдав

Аймгийн ИТХ-аас залуу малчдад мал маллагааны арга ажиллагааны болон аж ахуй эрхлэх ур чадвар олгох, малжуулах арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг олгох зорилгоор Залуу малчин дэд хөтөлбөрийг батлан гаргасан билээ.  Малчин өрхийг малжуулах арга хэмжээнд хөдөлмөрийн чадвартай, 16-40 хүртэлх насны 2-оос доошгүй гишүүнтэй, богд шилжүүлснээр 250 хүртэл толгой малтай өрхийг хамруулах юм. 2018 онд малжуулах төслийн нийт төсөвт өртөг 41,680,000 төгрөг бөгөөд мал нийлүүлэх аж ахуйн нэгж, иргэдийн дунд худалдан авах ажиллагааны тендер зарласан байна.

Хэрвээ та энэхүү хөтөлбөрт мал нийлүүлэх хүсэлтэй бол 2018 оны 9-р сарын 28-ны дотор тендерийн баримт бичгээ хүргүүлэх боломжтой юм. Тендерийн материалтай ЭНД дарж танилцана уу.

Залуу малчин дэд хөтөлбөрийг 2018-2020 онд хэрэгжүүлэх бөгөөд малжуулах болон аж ахуй эрхлэлт, мал маллах арга ажиллагааны сургалтад 20 малчин өрхийн 40 иргэнийг хамруулах, өрх бүр нь богд шилжүүлснээр 400-аас доошгүй малтай болсон байх, шавь сургалтад 5 өрхийн 10 хүнийг тус хамруулах зэрэг зорилтыг тавьжээ.

Залуу малчин дэд хөтөлбөр

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*