Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Газрын тосны тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоолоо

Өнөөдөр Дорнод аймгийн Засаг дарга Газрын тосны 21 дүгээр талбайн ус ашиглалт, тус талбайгаас Баянхошуу боомт хүртэлх тээвэрлэлт, 19 дүгээр талбайгаас Бичигт боомтруу Дорнод аймгийн нутгаар тээвэрлэлт хийх үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргах болсноо мэдэгдлээ.

Учир нь одоогоос яг жилийн өмнө “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн Газрын тосны 21 дүгээр талбайд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийг үндэслэн аймгийн Засаг даргын захирамжаар тус талбайгаас Баянхошуу боомт хүртэлх тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоож, улмаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт Малтмал, Газрын Тосны Газар, Дорнод аймаг, “Петрочайна Дачин Тамсаг” ХХК хооронд гурван талт санамж бичиг байгуулж байсан билээ.

Гэвч тус компани санамж бичигт тусгасан ажлуудыг хийлгүй өнөөдрийг хүрсэн. Мөн гүний усны ашиглалтыг хэтрүүлэн хэрэглэсэн, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүйн улмаас хор хохирол учирсан зэргийг үндэслэжээ.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Zam tawihdaa bishee idej uuhdaa l bgashdee.nutag ornii tuluu gj Ter chigeeree dur esgesen humuus. Uulaa n hurungiin eh uuswer bolson hairtai kompania zogsooloo yu. Ter saihan eh oronchid nertei bulgemuud bas hudlaashde. Dur esgej bgad bogsruugee zoos chihuulsn bhoo huurhii

  2. Зочин гуай өгүүлрүүн:

    Zam tavix xorongo mongo n petrochina shiideed ogson.mongol zam angi n kompaniud ni tenderee bulaacaldaj zamaa tavixgui bgaa talaar shine suvag medeelj bsn sanagdxiin.

  3. Зочин гуай өгүүлрүүн:

    Бадамсүрэнгийн машины шахаа бүтэлгүйтсэн болохоор дахин зогсоох гэж байна. Машиныг нь явуулаад ирэхээр больчихно доо. Харж л байгаарай.

  4. Зочин гуай өгүүлрүүн:

    Nodnin jil ch gsn haalaa. zogsooloo gd l bsn. Neg ih udalgui butsaagaad yvuultsan bz de. Bas l neg hudlaa shou shig sonsogdoj bnshv.

  5. Зочин гуай өгүүлрүүн:

    Бүтэн жил их урт хугацаа шүү. Хужаа нарыг юуг нь хүлээдэг юм бэ. Зангараг дутаад байна шүү, засаг даргаа. Зам тавих нь хужаа нарын гэрээт үүрэг биз дээ. Оргүйгээс оройтсон нь дээр гэж одоо нэг юм зогсоож авсан нь сайн. харин ноднин жилийнх шигээ хужаа нарын хөлд сөхөрч, захирамжаасаа дахиад буцаж тэнэгтэв дээ.

  6. Зочин гуай өгүүлрүүн:

    Худлаа шаахаа больчоочээ

    • зочин гуай өгүүлрүүн:

      цаг хугацаа харуулах биз дээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*