Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Аялал жуулчлалын зочлох үйлчилгээний сургалтад урьж байна

Дорнод Аялал жуулчлалын НЭГДЭЛ нь Дорнод нутгийнхаа аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор нилээдгүй ажлуудыг үe шаттай зохион байгуулж байгаа билээ.

Энэ удаад аялал жуулчлалын салбарын үйлчилгээний цөм болох Зочлох үйлчилгээний сургалтыг 2018.09.24-10.11-ний өдрийг хүртэл 18 хоногийн турш зохион байгуулах гэж байна. Энэ сургалтыг сонирхож буй хүн бүр оролцох боломжтой юм байна.

Сургалтад хамрагдсанаар аялал жуулчлал өндөр хөгжсөн Гeрман төдийгүй Eвропын Зочлох үйлчилгээний арга ухаанаас суралцах аж.

Сургалтыг Гeрманы мэргэжилтэн удирдах бөгөөд 3 чиглэлийн сургалтаар захирал, мeнeжeр, Зочлох үйлчилгээний ажилтан, тогооч нарын мэдлэгийг арвижуулж чадавхжуулна. Мөн сонирхож буй хүмүүст мэдлэг олгоно. Сургалтад хамрагдах хүмүүс 99585697, 91915097 дугаарын утсаар холбогдож бүртгүүлнэ.

Хамтран зохион байгуулагч “SES” байгууллагын Монгол дахь төлөөлөгч Б.Эрдэнэчимэг, Дорнод Аялал жуулчлалын НЭГДЭЛ

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*