Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

3000 гаруй иргэн Дэхтэд газар өмчлөх өргөдөл өгчээ

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хугацааг 2028 он хүртэл арван жилээр сунгаад байгаа билээ. Энэ жил Хэрлэн сумын иргэдэд 5-р багийн нутаг дэвсгэр дэх Дэхтийн урд хэсэгт 0,07 га газар үнэ төлбөргүй өмчлүүлэх юм.

Дэхт орчимд газар өмчлөх хүсэлтэй 3000 гаруй иргэн өргөдлөө гаргасан бөгөөд Газрын алба он дуустал дахин нэмж өргөдөл авахгүй юм байна. Өргөдлөө өгсөн иргэдийн дунд өөр аймаг, суманд газар авчихсан иргэд цөөнгүй байгаа. Түүнчлэн газар өмчилсөн өрхийн бүртгэлээсээ хасалт хийлгээгүй иргэд ч их байгаа тул дээрх иргэдийн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Тэд иргэдээс хүлээж авсан өргөдөл, материалуудыг нэг бүрчлэн судалж, эхнээс нь газар өмчлүүлэх шийдвэр гаргахаар ажиллаж байгаа юм.

Дараа жилийн газар өмчлөх өргөдөл, материалыг 1-р сарын 1-нээс хойш хүлээж авна. 2019 оны хувьд Чойбалсан хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу Дэхтийн баруун урд хэсэгт газар олгохоор төлөвлөөд байгаа аж.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Арай л дэндүү хол газар байна. Ядаж голын хойноо газар олгохгүй юм уу

  2. Зочин гуай өгүүлрүүн:

    Нэг л өдөр өргөдөл аваад өргөдлийн тоо гүйцсэн гээд аваагүй нь ямар учиртай вэ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*