Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

БОЭТ-ийн амбулатори цахим бүртгэлд шилжээд байна

Орчин үед мэдээллийн технологийн дэвшлийг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлснээр хүн амд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран чанартай, хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх боломж бүрдээд байна. Сүүлийн жилүүдэд тусгай мэргэжлийн төв болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад эмнэлэгийн менежментийг боловсронгуй болгох зорилгоор эмнэлэгийн бүртгэл, мэдээллийн цахим тогтолцоог нэвтрүүлэх ажил эрчимтэй явагдаж байна. Манай аймгийн хувьд цахим бүртгэл нэвтрээд сар гаруй болж байгаа юм. Нэн яаралтай үеэс бусад тохиолдолд цахим бүртгэлийн дагуу дарааллаараа орж үзүүлэх юм байна.

БОЭТ-ийн амбулаторид хоногт дунджаар 300 гаруй хүн бүртгүүлж үзүүлдэг байна. Харин долоо хоног бүрийн эхний өдөр ачаалал ихтэй, 500 гаруй хүн үзүүлдэг юм.

D1 TV – 19:40 мэдээллийн хөтөлбөр

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Иргэн гуай өгүүлрүүн:

    За яамаа даа хоцорч явсан БОЭТ сая л цахим бүртгэл ном ёсоороо ажиллаж байгаа гэж ойлгох уу хэзээ Компютер Томографиктай болох вэ 22р зуунд болох уу

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*