Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Судалгаагаар Хэрлэн, Улз голын ус бохирдолтой гарчээ

Аймгийн ЦУОШГ-ын Байгаль орчны шинжилгээний лаборатори Дорнод аймгийн нутгаарх гол мөрний усны химийн найрлага, чанарын үзүүлэлтэд хийсэн ажиглалтаар Хэрлэн, Улз голын ус бохирдолтой гарчээ.

2018 оны 8 дугаар сард хийсэн  Дорнод аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.

Хэрлэн голын хяналт-шинжилгээний 1- 4дүгээр чиглэлийн 4  цэгээс сорьц авсан усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 274-326 мг/л Үүнээс  Хэрлэн- 2, 4-р чиглэлийн усны  нитритийн ион,  Аммони ионы  агууламж  нь ХА-аас давж бохирдсон байна.

Улз голын усны Улз- Баян-Уул, Улз-Эрээнцавын хяналт-шинжилгээний 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Улз голын усны эрдэсжилт 388-698мг/л байна. Улз- Баян-Уул, Улз-Эрээнцав хяналтын цэгийн фторийн  агууламж   ХА-аас давсан байна.

Халхголын усны   Халх гол Сүмбэр дээд, Сүмбэр доод, Баянхошуу, Буйр-Халхгол хяналт-шинжилгээний 4 цэгээс сорьц авсан усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 145-289 мг/л-т хэлбэлзэж, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын ХА-аас давсан тохиолдол ажиглагдаагүй байна голын ус цэвэр байлаа.

Буйр нуурын Буйр-Загасны үйлдвэр хяналт шинжилгээний цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Энэ үед нуурын усны эрдэсжилт 248 мг/л ба  ХА-аас давсан тохиолдол ажиглагдаагүй байна.

Дүгнэлт:

Дорнод аймгийн гадаргын усны 2018 оны 8 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд Улз-Эрээнцавын усны эрдэсжилт 698 мг/л-т, хэлбэлзэж фторийн ион нь давсан байна.  Хэрлэн- 2, 4-р чиглэлийн усны  нитритийн ион, Аммони ионы  агууламж ХА-аас давсан байна. Бусад голын усны эрдэсжилт 145-388мг/л-т хэлбэлзэж  MNS4586-98 усны чанарын стандартаас давсан тохиолдол ажиглагдаагүй байна.

ДОРНОД АЙМГИЙН  УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБАНЫ

БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 8090-4799 утсаар хүлээн авна.

*