Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Иргэд Монгол хүний дундаж цалин нэг сая төгрөг хүрэхгүй гэв

Үндэсний статистикийн хорооноос иргэдийн дундаж цалин улсын хэмжээнд нэг сая 25 мянган төгрөг байна гэж гаргасан. Тэгвэл иргэд статистикийн газраас гаргасан уг судалгааг буруу гаргасан хэмээн үзэж, санал бодлоо илэрхийлж байна.

Иргэдийн хэлж буйгаар ийм хэмжээний цалин авдаг хүн бараг байхгүй. Монголын дундаж иргэний цалин 500-600 мянган төгрөг байгаа гэдгийг тэд хэлж байгаа юм. Харин энэхүү цалингийнхаа 50-60 хувийг цалингийн болон байрны зээлд өгдөг хэмээн иргэд ярьж байна.

Харин албаныхан уг тооцооллыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлж буй бүх аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллийн санд тулгуурлан гаргасан хэмээн хэлж байна.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан цалингийн үзүүлэлт

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны наймдугаар сарын үзүүлэлтээр сарын дундаж цалинг энэ оны эхний хоёрдугаар улирлын байдлаар 1,025,000 төгрөг хэмээн тооцжээ. Энэхүү дүнг гаргахдаа Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд үндэслэдэг бөгөөд 39,700 аж ахуйн нэгж, байгууллагын 636,500 ажилтан хамрагдсан байна.

Шимтгэл төлж буй ААН, байгууллагын тоо өмнөх оны мөн үеэс 1,500 буюу 4.0%, өмнөх улирлаас 900 буюу 2.4%-аар өссөн бол

  • Ажиллагчид өмнөх оны мөн үеэс 41,700 буюу 7.0%
  • Өмнөх улирлаас 34,400 буюу 5.7%-аар тус тус нэмэгджээ.

Харин нийгмийн даатгал төлж буй эдгээр ажиллагчдын 7.4 хувь буюу 46,900 нь 240,000 төгрөг хүртэлх цалинтай байгааг доорх график харуулж байна. Ийм хэмжээний цалинтай иргэдийн тоо өмнөх улирлаас 3,500-аар нэмэгдсэн бол 500,001-700,000 төгрөгийн цалинтай ажиллагчид 2,000-аар буурсан үзүүлэлттэй байна.

График 1. ААН, байгууллагын ажиллагчид, цалин хөлсний бүлгээр, дүнд эзлэх хувиар, 2018 оны 2 дугаар улирлын байдлаар

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл уламжлал ёсоор уул уурхай, олборлолтын салбарынхны дундаж цалин 2.5 сая төгрөг байгаа бол урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх хамгийн бага хэвээр буюу 612.6 мянган төгрөг байна. Дунджаар 1,025,000 төгрөгийн цалинтай иргэн гар дээр хэдэн төгрөг авахыг доор харуулав.

Зураг 2. Нэрлэсэн цалин ба гар дээр ирэх дүнг тооцоолсон байдал.

Зураг 3. Медиан цалинг боддог аргачлал.

Ажиллагчдын тооны бүлгээр жижиг, дунд үйлдвэрлэлийн салбар буюу 1-9 ажиллагчидтай ААН, байгууллагын ажиллагчдын сарын дундаж цалин 634,500 төгрөг байгаа бол 100-199 ажиллагчтайнх 1.0 сая, 200 ба түүнээс дээш ажиллагчтай томоохон байгууллагуудын дундаж цалин 1.5 сая төгрөг гэсэн судалгааны дүн гарчээ.

Байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзэхэд төрийн өмчит үйлдвэрийн газар, хувьцаат компани болон хязгаарлагдмал хариуцлагатай компанид ажиллагчдын сарын дундаж цалин 1.2 сая төгрөг байгаа нь улсын дундаж цалингаас 134.7-174.8 мянган төгрөгөөр их байна. Бусад төрлийн байгууллагад ямар байгааг доор график харуулж байна.

Зураг 4. Ажиллагчдын сарын дундаж цалин, байгууллагын хариуцлагын хэлбэрээр, 2018 оны 2 дугаар улирлын байдлаар, мянган төгрөгөөр.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. zochin гуай өгүүлрүүн:

    dundaj taling zuv lgargasan bna shuudee.humuus uursduu ymarch medleggui murtluu hun muulahdaa sain yum.

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*