Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Булган сумын ЕБС-ийнхан 80 жилийн ойгоо тэмдэглэж байна

1938 онд анх үүдээ нээсэн Дорнод аймгийн Булган сумын ЕБС-ийн 80 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн баярын арга хэмжээнд сургуулийн үе үеийн төгсөгчдийн төлөөлөл хүрэлцэн ирж, сумын иргэд хөдөлмөрчид, төгсөгчид оролцсон урлаг, спорт, уулзалт ярилцлагын олон арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа аж. Тухайлбал, шатар, волейбол, сагсан бөмбөг, олс таталт, унадаг дугуй, дартсын тэмцээн, сум, аймгийн цолтой бөхчүүдийн болон төгсөгчид, сурагчдын дундах бөхийн барилдаанууд, соёолон, даага насны хурдан морины уралдаан, үзэсгэлэн, баярын цэнгүүн зэрэг олон арга хэмжээг өнөөдөр, маргааш хоёр өдрийн турш зохиох юм байна.

Тус сумын сургуулийн хамт олон ойн баяраа угтаж, томоохон хэмжээний засвар тохижилтын ажил хийж, өнгө засчээ. Энэ жил УИХ-ын гишүүн Х.Болорчулууны дэмжлэгээр тус сургуульд улсын төсвийн 130 сая төгрөгийн их засварын ажил, бага, дунд 2 ангийн иж бүрэн тохижилт, ширээ, сандлууд зэрэг хөрөнгө оруулалт хийгдсэн бол ойн баярын босгон дээр гэр бүлээрээ сургуульд ажилладаг 2 залуу гэр бүлийн нийгмийн асуудлыг шийдвэрлэж,  иж бүрэн дөрвөн ханатай гэр бэлэглэжээ.

Ойн баярын энэ өдөр тус сургуулийн Сургалтын менежер Д.Алтантуяа “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагнагдаж, баяр дээр баяр нэмжээ.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 8090-4799 утсаар хүлээн авна.

*