Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Сэргэлэнд хүүхэд алга болохтой зэрэгцэн Баян-Өлгийд сураггүй болсон хүүгийн цогцсыг олжээ

Энэ зун Сэргэлэн суманд хоёр настай бяцхан охин алга болж олныг цочроож байсан. Охин зургадугаар сарын 8-ны өдөр алга болсон бол цогцсыг нь 24 хоногийн дараа , долдугаар сарын 1-ний өдөр Сэргэлэн сумын хоёрдугаар багийн “Яхь нуур” гэх газрын дэрсэн дундаас олсон байдаг. Тэгвэл түүнийг алга болохтой зэрэгцэн Баян-Өлгийд алга болсон хүүгийн цогцсыг саяхан олжээ. Хүүгийн хөрш айлын хүмүүс 8-р сарын 30-ны өдөр гэрээсээ гурван километр орчим зайтай газар дахь Хатуу голын уснаас олсон байна.

Алга болсон хүүхдүүд хоёулаа хөдөөгийн  малчин айлын хүүхдүүд байсан юм. Хүүгийн хувьд  Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Загаст нуур гэх газар сумын төвөөс 60 гаруй км зайд орших гэрийнхээ гаднаас зургадугаар сарын 6-ны өдөр 19:00 цагт сураггүй алга болсон гэдэг.  Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын мэргэжлийн анги, ард иргэд эрэн хайх ажиллагааг 20 орчим хоног зохион байгуулсан ч эрэл мухардан зургадугаар сарын 20-ны өдрөөс эцэг, эхийнх нь саналаар хүүг эрэн хайх ажиллагааг зогсоосон юм.Үүнээс болж зарим хүмүүс хүүхдийг гол усанд осолдсон эсвэл тас шувуу шүүрсэн байж болзошгүй гэсэн таамгийг тухайн үед дэвшүүлээд байжээ.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*