Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Хөгжимт Драмын театрын 70 жилийн ойн өдрүүдээр болох урлаг, соёлын арга хэмжээнүүд

Тэртээ 1948 онд БНМАУ-ын Урлагийн хэрэг эрхлэх хорооны шийдвэрээр анх байгуулагдсан Дорнод аймгийн Хөгжимт Драмын Театр эдүгээ 70 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Оюун ухаан, сэрэл гэгээрлийн “Ариун сүм” Дорнодын театрын хөгжлийн намтар, түүхийг бүтээсэн, амин чухал хөдөлгөгч хүч нь болсон үе үеийн уран бүтээлчид, арын албаны ажилчдаа хүндэтгэн алдаршуулах, үзэгч, дэмжигч түмэндээ уран бүтээлийн дээжээ өргөн барихаар тус хамт олон ажиллаж байгаа юм.

70 жилийн ойн арга хэмжээ 11-16-ныг дуустал үргэлжлэх бөгөөд тус театрын шилдэг бүтээлүүд болон урлаг соёлын бусад арга хэмжээ болох юм. Тухайлбал

9-р сарын 11-ний 10, 14 цагуудаас Гэгээн муза наадмын  Гранпри шагналт бүтээл “Ярьдаг мод” хүүхдийн дуулалт жүжиг,

9-р сарын 12-ны 19 цагт Гэгээн муза наадмын шагналт бүтээлт “Манлайбаатар” дуулалт жүжиг,

9-р сарын 13-ны 18 цагаас “Ягаан театрынхан” ахмад уран бүтээлчдийн тоглолт

9-р сарын 14-ний 19:30 цагаас Тусгаар тогтнолын талбайд “Дорнод театр-70” Үдшийн шоу тоглолт

9-р сарын 15-ны 13 цагаас Түүхт 70 жилийн ойд зориулсан “Эх талын шуранхай” шинэ уран бүтээлийн концерт тус тус тоглогдоно.

Мөн 9-р сарын 15-ны 11:40 цагаас Дорнод театр-70 фото зургийн үзэсгэлэн, 12:00 цагаас Ойн баярын ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, 9-р сарын 16-ны өдөр “Дорнод театр-70” аймгийн соёл урлагийн ажилтнуудын бэсрэг наадам тус тус зохиогдохоор төлөвлөжээ.

 

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*