Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Боловсролын салбарын багш, ажилчдыг цалингийн зээлийн хүүгээс чөлөөлнө

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нар Боловсролын салбарын багш ажилчидтай өнөөдөр буюу 09 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Алтангадас одонт Хөгжимт драммын театрт уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад аймгийн удирдлагууд, холбогдох агентлагийн дарга нар оролцож, багш нарт тулгамдаж буй асуудлын талаар санал бодлоо солилцлоо.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын санаачилгаар аймгийн Засаг дарга, Засаг даргын дэргэдэх холбогдох агентлагуудын дэмжлэгтэйгээр Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, амжиргааг дээшлүүлэх зорилгоор өндөр хүүтэй банкны зээлийн хүүг чөлөөлөх, төрийн албан хаагчдын цалингийн зээлийг хүүгүйгээр олгох ажлыг шат дараатайгаар эхлүүлж байна.

Энэхүү ажлын хүрээнд цалингийн шатлал хамгийн бага, ажлын ачаалал ихтэй багш, сурган хүмүүжүүлэгч нарыг түрүүлж цалингийн зээлийн хүүгээс чөлөөлөх бөгөөд дараагийн ээлжинд эмч, эрүүл мэндийн салбарын ажилчид болон бусад төрийн албан хаагчид хамрагдах юм.

Түүнчлэн сургууль, цэцэрлэг тус бүр ТББ байгуулж, удирдах зөвлөлөө сонгож, амжиргааны түвшин, гэр бүлийн гишүүдийн биеийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзэж, эрэмблэн, тухайн ТББ-ын нэр дээр Хас банкинд үүссэн “Хүүгүй цалингийн сан”-аас ээлж дараалан цалингийн зээлийн хүүгээ чөлөөлүүлж эхэлнэ.

Жишээ нь: Багш Дулмаа 8 сая төгрөгийг 3 жилийн хугацаатайгаар 23 хувь буюу 1,9 хувийн хүүтэйгээр арилжааны банкнаас зээлсэн. Гэтэл 3 жилийн дараа 11 сая төгрөг болгож төлөхийн тулд 3 сая төгрөгийг зөвхөн хүүнд нь төлсөн байна. Иймд багш Дулмаа нь тухайн сургуулийнхаа ТББ-аар дамжуулан Хас банкинд байршуулсан мөнгөнөөс гэрээ байгуулан авч, өндөр хүүтэй зээлээ барагдуулах бөгөөд харин Хас банкинд хүүгүйгээр 8 сая төгрөгөө гэрээний дагуу төлж дуусгах юм.

Өндөр хүүтэй банкнуудын шударга бус тогтолцоог халж, цалингийн зээлийн хүүг тэглэх нь төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, амжиргааг дээшлүүлэхэд бодит ажил болж байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*