Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Цагаан-Овоо, Баяндун сумын иргэд жагсаал хийж байна

Дорнод аймгийн Цагаан-Овоо, Баяндун сумын иргэд тусгаар тогтнолын талбайд эсэргүүцлийн жагсаал хийж байна. Тэд дээрх сумдын нутагт алт олборлохоор үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа “Степ голд” ХХК-ийг эсэргүүцэж байгаа юм.
Тодруулбал, Цагаан-Овоо сумын хоёрдугаар багийн нутаг дахь “Степ голд” ХХК-ийн эзэмшлийн 400 га орчим талбай нь тус сумын иргэдийн эзэмшлийн гэрчилгээ бүхий газартай давхцаж байгаа аж. Түүнчлэн 2016 онд хийсэн байгаль орчны нарийвчилсан дүгнэлтээ тус багийн иргэдээр хэлэлцүүлээгүй зэрэг шалтгаанаар “Степ голд” ХХК-ийг нутгийн иргэд, ТББ-ууд нэгдэн шүүхэд өгчээ. Дээрх маргаан шүүхээр эцэслэн шийдэгдэх хүртэл тус компани үйл ажиллагаагаа зогсоохоор тохиролцсон боловч өнгөрсөн долоо хоногоос дахин ажиллаж эхэлсэн гэж эсэргүүцлийн жагсаалд оролцогчид  ярьж байна.
Д.Дэлгэрмаа
Монцамэ Дорнод
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Хэдхэн орк л цуглаа шив

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*