Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Иргэдийг цагдаагийн албаны сонгон шалгаруулалтад бүртгэж байна

Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс цагдаагийн байгууллагын төрийн тусгай албан тушаалын сул орон тоог доорх албан тушаалд анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж, нөхөх намрын сонгон шалгаруулалтад нөөц бүрдүүлэх зорилгоор иргэдийг бүртгэж байна.

Үүнд:

  1. “Эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч”, Дээд боловсролын бакалавр түүнээс дээш зэргийн боловсролтой, эмчлэх эрхийн лицензтэй, цагдаагийн болон бусад байгууллагад мэргэжпээрээ 1-ээс доошгүй жил ажилласан туршлагатай, мэргэжлийн ур чадвар сайтай, компьютерийн өргөн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай, албаны болон хувь хүний нууцыг хадгалах, ял шийтгэгдэж байгаагүй. илүү цагаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай 35 хүртэлх насны иргэд;
  2. “Эргүүлийн цагдаа” 30 хүртэл насны, эрэгтэй, 170 см-аас дээш өндөртэй, хагалгаа болон шарх сорвигүй, шивээсгүй, /эрх зүйн болон бусад бакалавр түүнээс дээш зэрэгтэй/, гоо зүйн болон бие бялдрын хөгжил тэгш, зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу ял шийтгэгдэж байгаагүй байх;
  3. “Цагдаа-жолооч” 30 хүртэл насны, эрэгтэй, 170 см-аас дээш өндөртэй, хагалгаа болон шарх сорвигүй, шивээсгүй, /В. С ангилалтай, D ангилалтай байвал давуу тал болно/, ял шийтгэгдэж байгаагүй, зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу зөрчлийн байдлыг харгалзана, гоо зүйн болон бие бялдрын хөгжил тэгш байх.
  4. Чойбалсан хотын ус хангамжийн эх үүсвэрийг хамгаалах /Дотоодын цэрэг/тусгай салааны “Харуулчин* 30 хүртэл насны, эрэгтэй, 170 см-аас дээш өндөртэй, хагалгаа болон шарх сорвигүй, шивээсгүй, цэргийн алба 8 сараас дээш хугацаагаар өөрийн биеэр хаасан, зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу ял шийтгэгдэж байгаагүй байх, гоо зүйн болон бие бялдрын хөгжил тэгш байх.

Зарлагдсан ажлын байр, албан тушаалтай холбоотой асуудлаар Цагдаагийн газрын “А” байрны 301, 305 тоотод өөрийн биеэр, холбогдох баримт бичгийг авчиран бүртгүүлж, дээрх албан тушаал /ажлын байр/-д тавигдах шалгуур, шаардлагыг хангаж байгаа эсэхийг ар гэрийнхэнтэйгээ зөвлөлдсөний дагуу судалгаанд хамрагдан холбогдох мэдээллийг авна уу.

Бүртгүүлэхээр ирэхдээ:

  1. Өргөдөл
  2. Гурван үеийн намтар
  3. Төрийн алба хаагчийн анкет
  4. Төрсний гэрчилгээ нотариатаар батлуулсан хуулбарын хамт
  5. Ерөнхий боловсролын үнэмлэх, их дээд сургуулийн дипломын хуулбарыг нотариатаар батлуулсан хувь

 

  1. Сурагчийн хувийн хэрзг /Хуулбар/
  2. Иргэний үнэмлэх эсхүл төрийн үйлчилгээний цахим машинаас авсан лавлагаа
  3. Сургуулийн тодорхойлолт /Их дээд сургууль, ЕБС/
  4. Багийн засаг даргын тодорхойлолт
  5. Эрүүл мэндээр шалгуулсан хуудас “ЭХО, сүрьеэ, цээжний зураг /флюр жижиг/, цусны дэлгэрэнгүй /элэгний үйл ажиллагаа/, шээсний дэлгэрэнгүй шинжилгээ, ДОХ /БЗХӨ/, элэгний В, С вирус, зүрхний бичлэгийн шинжилгээний хариуг эх хувиар нь авч ирэх”
  6. Цагдаа жолоочийн албан тушаал /ажлын байр/-ын сул орон тоонд бүртгэгдсэн иргэдийн хувьд жолооны үнэмлэх эх хувиар эсхүл төрийн үйлчилгээний цахим машинаас авсан лавлагаа
  7. Цэргийн алба хаасан тухай баримт бичиг, батлуулах
  8. Нийтийн албанд томилогдохоор нэр дзвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг
  9. Урьд ажиллаж байсан газрын тодорхойлолт
  10. Гэрлэлтийн баталгааны нотариатаар батлуулсан хуулбар
  11. Нэр солиулсан бол холбогдох баримт бичиг
  12. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуулбар
  13. Цээж зураг /эгц урдаас харсан, малгайгүй, сүүлийн 3 сард авхуулсан байх, 3×4 хэмжээтэй, 2 хувь/;
  14. Бусад /гавьяа шагнал, урлаг, спортын зэрэг, цол гэх мэт/.
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*