Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Халамцуу эмэгтэй хил зөрчсөн байжээ

Оросын хилийг санамсаргүй зөрчсөн Монгол эмэгтэйг эх оронд нь хүлээлгэн өгчээ. Тэрбээр Дорнод аймгийн Чулуунхороот сумын харьяат хэдэн найз нөхөдтэйгээ наргиж цэнгэж байгаад Улз голын хөвөөнд ганцаар үлдсэн байна. Халамцуу хэдэн нөхөд нь түнжин хагарч гэр гэр лүгээ харихдаа түүнийг мартсан байсан гэнэ. Голын эрэг дээр ганцаараа үлдсэн халамцуу эмэгтэй сум руугаа хүрэх замыг хайн харанхуйд төөрч шөнөжин алхсан байна. Ингэхдээ Соловьёвск тосгоноос гарах гэрэл, чийдэнг Чулуунхороот сумынх нь гэж андуурсан байжээ.

Үүр цайхын алдад Оросын хилчид Соловьёвск тосгоны ойролцоо явж байхад нь түүнийг саатуулж, төв байгууллагадаа хүргэн эмнэлгийн тусламж үзүүлсэн аж. ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Забайкалийн хязгаар хариуцсан Хил хамгаалах газрын хэвлэлийн албаны мэдээлснээр тус эмэгтэй улсын хил зөрчсөн хариуцлагыг Монгол улсын хуулийн дагуу хүлээх гэнэ.

updown.mn/

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Манайхан ширүүн дээ. Хуучин цагт боорж орчоод л зүв зүгээр буцаад ирдэг байсан. Хүүхдүүд мөсөн дээр гулгаж байгаад хил орж гарах энүүхэнд шүү дээ.

  2. Зочин гуай өгүүлрүүн:

    МОНГОЛЫН ХИЛЧИД ЯАГААД ЗҮГЭЭР ГАРГАСАН ЮМ БОЛ ХИЛИЙН ЦЭРГИЙНХЭН ДЭНДҮҮ СУЛ БАЙНА ДАА, АСАР ӨНДӨР ТӨСӨВТЭЙ ГАЗАР ШҮҮ ДЭЭ, ХЯТАДЫН БААЖУУ НЭРТЭЙ АРХИ БОЛ ЗӨВХӨН ДОРНОД АЙМГИЙН ХИЛЭЭР Л ОРЖ ИРДЭГ, ДОРНОДЫН ИРГЭД Л УУДАГ АРХИ ГЭЖ БАЙГАА ЮМ ДАА, УУТТАЙ, ШИЛТЭЙ, ХУВАНЦАР САВТАЙ ХЭН Ч ТООХОО БОЛЬЖЭЭ.

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*