Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Хатагин-4 наадмаас…

Хатагины IV их наадам, Төрийн гурван удаагийн шагналт, Академич, Зууны манлай зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн мэндэлсний 110 жилийн ойн баяр наадам  2018 оны 08 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд Дорнод аймгийн Матад суманд зохион байгуулагдлаа.

Энэхүү наадамд Аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл хүндэтгэл үзүүлэн, мэндчилгээ дэвшүүлж, Хатагин наадмыг санаачлагч, Дэлхийн соёл, урлагийн академийн гишүүн, Утга зохиолын доктор, МУСГЗ, нэрт дуун хөрвүүлэгч, Хатагин овогт Готовын Аким Хатагинчуудын угсаа гарал, түүхийн талаар нийт Хатагинчуудад танилцуулан, Матад сумын Засаг дарга Д.Дэмчигсүрэн Хатагин наадмыг нээж үг хэллээ.

Хатагины их наадмын нээлтэд найман шарга морьтон  Хатагин түмний Хар сүлдийг залж, Алунгоо хатан 5 хөвүүний хамтаар морилж, Дорнод аймгийн Бурхан шашинтны төв Данрагданжаалин хийдийн лам нар ном айлдан, Уртын дуу эгшиглэж, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Сүхбаатар сум болон Дорнод аймгийн Матад сумын уран бүтээлчид ая дуугаа өргөлөө.

Мөн Төрийн гурван удаагийн шагналт, Академич, Зууны манлай зохиолч Цэндийн Дамдинсүрэн, МУГЖ, Зууны манлай жүжигчин Түдэвийн Цэвээнжавын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөсөн бөгөөд зочид төлөөлөгчид эрдэмтэн, зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн төрсөн газар Билүүтийн гэрэлт хөшөөнд мөн хүндэтгэл үзүүлж цэцэг өргөх ёслолын арга хэмжээг зохион байгуулав.

Уг наадмын хүрээнд Үндэсний бөхийн барилдаан, үндэсний сурын харваа, шагайн харваа, шатар, гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдаж, Соёолон, их нас, дааганы уралдаан болж, Хатагин хошууны ахан дүүс хотол түмнээрээ өргөн дэлгэр наадлаа.

Хатагин овогтны түүхээс сийрүүлэхэд Чингис хааны алтан ургийн Алунгуагаас төрсөн хүү Буха хатагины удам түшиж, “Хатагин овогтон” анх анх үүссэн тухай Монголын нууц товчоо, Алтан товч зэрэг эртний түүхэн судруудад тэмдэглэгдсэн байдаг. Чингис хааны Монгол туургатаны нэгэн бүл, их цэргийн албанд зүтгэж байсан чин зоригт, эрэмгий дайчин, эртний Монгол овогтны тэргүүн дээд язгуур нь  Хатагин овогтон юм.

Хатагин хошууны анхдугаар наадам 2009 онд Матад суманд, 2012 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд, 2015 онд Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд тус тус зохион байгуулагдаж, Хатагин хошууны ахан дүүсийн харилцааг улам бэхжүүлж, ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болж, алтан түүхийн хэлхээг үргэлжлүүлэн оршиж байна.

  

 

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 8090-4799 утсаар хүлээн авна.

*