Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Дорнод Монголын талын хамгийн өндөр цэг нь Вангийн цагаан уул

-Та үүнийг мэдэх үү-

Төв Азийн хялганат хээрийн хэв шинжийг бүрэн харуулсан, онгон байдлаа хадгалж үлдсэн жинхэнэ тал хээрийн үзэсгэлэнг зөвхөн Дорнод Монголоос үзэж болно. Цагаан зээрийн нүүдэллэн явах зам болсон газар нутаг бөгөөд ховор амьтан, ургамлын багагүй нөөцтэй. 1993 онд УИХ-ын 28 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан. Дорнод аймгийн зүүн урд, Сүхбаатар аймгийн зүүн хэсгийн нутгийг хамран улсын хилийн дагуу орших газар нутаг бөгөөд тэгш тал ховор, бэсрэг нам уулс, ухаа толгод, гүвээ тэдгээрийн хоорондох дэрст хоолой бүхий нутаг юм.

Хамгийн өндөрлөг цэг нь Вангийн цагаан уул бөгөөд далайн төвшнөөс дээш 1099 метр, хамгийн нам дор цэг нь Лагийн хоолойн урд хэсэг 709 метр болно. Чулуулгийн хувьд боржин, гүний чулуулаг, галт уулын бялхмал чулуулаг, шохойн чулуу, элсэн чулуулагтай. Тамсагбулагийн сав газарт газрын тос, алт мөнгө, Булангийн хоолойд чулуун нүүрс, Модот овоо, тосон толгой орчимд бал чулуу, сурьма зэрэг ашигт малтмалын нөөцтэй. Халтарын говьд цөөн тооны шорвог жижиг нуур, тойром булаг шанд байдгаас өөр энд томоохон гол мөрөн нуур байхгүй. Нийт 20 орчим булаг шандтай. Ургамалжилтын хувьд Монголын хуурай хээрийн тойрогт хамаарагддаг. Сибирь хялгана, Крыловын хялгана, хиаг, дэрвээн хазаар өвс, саман дурваа, сунагар биелэг, баллисийн ботууль, саман ерхөг зэрэг үетэн ургамлууд байдаг. Амьтны аймгийн хувьд тал газрын амьтад байхаас гадна дагуур огодой, дагуур зараа бий. Дорнодын хиазат, монгол болжмор зэрэг жинхэнэ тал хээрийн шувууд тархсан байдаг

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*