Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Иргэдийнхээ хийж чадах ажлыг булаан авч гүйцэтгэхгүй байхыг хүсчээ

Энэ сарын 24-27-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Дорнод аймагт ирж, эдгээр хүмүүсийг Аймгийн  ЗДТГ, БОАЖГ-ын албан хаагчид Дорнод, Хэнтий аймгуудаар аялуулжээ.

Орон нутгийн төр, захиргааны байгууллагын үндсэн үүрэг нь иргэдээ ажилтай, орлоготой байхад чиглэгддэг. Гэтэл дээрх аяллыг зохион байгуулахдаа Дорнод аймагт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийн болон ТББ-уудад мэдэгдээгүй бөгөөд хятад талын зохиосон маршрутыг баримтлан төрийн албан хаагчдаар хөтөчлүүлж аялсан аж.

Иймээс Дорнод Аялал жуулчлалын нэгдлээс Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнд хандаж, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх бодлогын хүрээнд аж ахуйн нэгж, иргэдийнхээ хийж чадах ажлыг булаан авч гүйцэтгэхгүй байхыг хүсчээ.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    ЯМАР ТӨРИЙН ХҮМҮҮС ИРСЭН БАЙХАД ЯМАР ЖУУЛЧИД ИРЭЭ ЮУ. ТЭНЭГТЭНЭЭ ВЭ ЗОРИГТБААТАР

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай.

*