Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Дорнодын цагдаа албан үүргээ гүйцэтгэж яваад амь алдсан баатруудаа дурслаа

Цагдаагийн газраас албан үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдсан алба хаагчдынхаа гавъяа, дурсгалыг мөнхжүүлэх, шинэ залуу алба хаагч нартаа таниулах, эргэн дурсах, үйл хэргийг нь уламжлуулах зорилгоор “Бид мартахгүй” өдөрлөг зохиогдож, цагдаагийн ар гэрийнхэнийг нь урьж оролцуулжээ.

Энэ үеэр албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Лувсаншаравын Баярваань, сэргийлэгч, цагдаагийн ахлах дэслэгч Сүрэнгийн Гончиг ,  цагдаа-зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Хувийн Адъяа, сэргийлэгч, цагдаагийн ахлагч Цэвэгмидийн Хүрэлбаатар агсан нарын  гэгээн дурсгалыг хүндэтгэн  бүрэлдэхүүн 1 минут чимээгүй зогссон бөгөөд сэтгэлийн хандив болгон ар гэрт нь хамт олны сэтгэлийн бэлэг, мөнгөн тусламжийг гардуулан өгсөн байна.

Энэхүү үйл ажиллагаанд алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, ёслолын жагсаалаар алхаж, Цагдаагийн газрын дарга, удирдлага нар гэр бүл, үр хүүхдүүдийг нь хүлээн авч, уулзан санал бодлыг нь сонссон байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Ийм гvзээтэй цагдаа нарыг халах хэрэгтэй

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*