Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Халхгол, Улз голын усны түвшин нэмэгджээ

Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур 18.1 – 24.6 градус буюу Чойбалсан хот, Дашбалбар, Баян-Уул, Баяндун, Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Чулуунхороот сумдад уур амьсгалын дунджын орчим, бусад сумдын нутгаар 1.3-2.8 градусаар уур амьсгалын дунджаас дулаан байна. Мөн Дорнод аймгийн нийт нутгаар 2.3 -107.2 мм хур тунадас орсон ба Матад, Халхгол сумдын нутгаар уур амьсгалын дунджаас их, Халхгол Ялалт баг, Хөлөнбуйр сумдын нутгаар уур амьсгалын дунджын орчим, бусад сумдын нутгаар уур амьсгалын дунджаас бага тунадас орсон байна. Цаг агаарын урьдчилсан төлвөөр 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорнод аймгийн нутгаар болон Халхголын сав нутгаар дуу цахилгаантай түр зуурын ширүүн бороо орох ба салхи ихэнх хугацаанд зүүн өмнөөс 4-9 м/с, борооны үеэр түр зуур ширүүсч, агаарын температур Шөнөдөө 13-18 градус, өдөртөө 31-36 градус зарим үед 24-29 градус дулаан байна хэмээн Ус, цаг уур, орчны шинжилгээний албанаас мэдээллэв. Аймгийн хэмжээнд усны түвшин Халхгол сум орчим 153 см буюу олон жилийн дунджаас 6 см-ээр, Ялалт баг орчим 419 см буюу олон жилийн дунджаас 17 см-ээр, Хэрлэн гол Чойбалсан хот орчим 96 см буюу олон жилийн дунджаас 32 см-ээр тус тус бага байгаа бол Улзын гол Баян-Уул сум орчим 122 см, Дашбалбар сум орчим 72 см, Эрээнцав сум орчмоор урсгалгүй, тогтоол устай байгаа бөгөөд голуудын усны түвшинг өмнөх 10 хоногтой харьцуулахад Хэрлэн гол 7 см-ээр багасаж, Халхгол 1 см-ээр, Улзын гол 4 см-ээр тус тус нэмэгдсэн байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*