Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Дорнод аймгийн Тэргүүн шагналд нэр дэвшигчийн материалыг хүлээн авна

Дорнод аймгийн Тэргүүн шагнал “Оюуны ундарга” шагналд нэр дэвшигчийг 2 жилд нэг удаа аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурлаар шалгаруулдаг уламжлалтай бөгөөд тус шагналыг нэг сая төгрөг дагалддаг юм. Энэ жил шагналын материалыг 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл аймгийн Засаг даргын 2017 оны А/447 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хүлээн авна. Шагналд нэр дэвшигчдэд тавих шаардлага: Төрөлх нутгаас төрөн гарсан түүхт хүмүүсийн амьдрал үйлс, бүтээл туурвил, нутгийн ёс заншил соёлыг сурталчлан дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүс, эрдэмтэн судлаачидОлон жил үр бүтээлтэй ажиллаж, оюуны бүтээлээрээ олон түмэнд үнэлэгдсэн иргэд /ажилтан, албан хаагч, лам хувраг, чөлөөт уран бүтээлчид/ Уг шагналыг 2007 онд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар “Дорнод аймгийн тэргүүн шагнал” болгож, хоёр жил тутамд олгож байна. Энэ жилийн хувьд Дорнод аймгийн Матад сумын уугуул, Монгол Улсын анхны ардын уран зохиолч, төрийн 3 удаагийн шагналт Цэндийн Дамдинсүрэнгийн мэндэлсний 110 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан, уг шагналыг ойг тэмдэглэх хүндэтгэлийн арга хэмжээний үеэр гардуулах юм. АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН НИЙГМИЙН БОДЛОГЫН ХЭЛТЭС Аймгийн Засаг даргын Тамгын газрын 9 тоот өрөө. Утас 70582055

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*