Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Хэрлэн сумын 1-р багт цэцэрлэг шинээр барих тендер зарлагдлаа

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2018-07-16
Тендер шалгаруулалтын нэр: Цэцэрлэгийн барилга, 120 ор /Дорнод, Хэрлэн сум, 1 дүгээр баг/
Тендер шалгаруулалтын дугаар: БСШУСЯ/201801152

 Дорнод аймгийн Орон нутгийн өмчийн газар  эрх бүхий тендерт оролцогчдоос Цэцэрлэгийн барилга, 120 ор /Дорнод, Хэрлэн сум, 1 дүгээр баг/ -ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) үнэ төлбөргүйгээр татан авах боломжтой бөгөөд тендерт оролцохын тулд эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр  50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар цахим тендерийн хураамж төлнө. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:

Борлуулалтын хэмжээ: 2017, 2016, 2015 оны Борлуулалтын орлогын аль нэг жилд нь төсөвт өртгийн 30 хувиас багагүй
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь төсөвт өртгийн 30 хувиас багагүй
Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2017, 2016, 2015 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2017, 2016, 2015 оны аль нэг жилд нь төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн байна
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:  

  • Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт
  • Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт
  • Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил (1- 5 давхар хүртэл)
  • Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт

Тендерийн хамт 15675000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2018 оны 08 -р сарын 20 -ны өдрийн 10 цаг 00 минут -аас  өмнө ирүүлэх  ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг  2018 оны 08 -р сарын 20 -ны өдрийн 10 цаг 10 минут -т нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх:  Эрхгүй
Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцно


Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Монгол, Дорнод, Хэрлэн (Сүмбэр) , bagh-10, , Утас: 70583058 , Факс: 70584058
Имэйл хаяг: info@umch.dd.gov.mn
Веб сайт: www.umch.dd.gov.mn, www.facebook.com/dornodumch
Goy!
XaXa
Gaihaltai
Haramsaltai
Teneglel
Boliyoo!
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*