Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Танилц: Аймгийн шинэхэн арслан Б.Батдорж

Дорнод аймгийн Халх гол сумын харъяат, ХСИС-ийн харъяа “Соёмбо” спорт сургалтын төв, “Дорнод нутаг” дэвжээ,”Үйзэн тал” ХХК-ийн бөх жүдо бөхийн ОУХМ, Аймгийн арслан Бямбадоржийн БАТДОРЖ

Барилдааны амжилт

2008 оноос хойш барилдаж эхэлсэн, 2010 онд “Сумын заан” цол хүртсэн, 2014 онд Дорнод аймгийн баяр наадамд тав давж,”Аймгийн начин” цол хүртсэн, 2015, 2017, онуудын Дорнод аймгийн баяр наадамд тав давж Аймгийн начин цолоо гурав дахь удаагаа баталсан, 2018 оны АХ-ын 97 жилийн ойн баяр наадмаар Дорнод аймгийн баяр наадамд найм даван түрүүлж “Аймгийн арслан” цол хүртсэн,

Жүдо бөхийн УАШТ-ээс хоёр хүрэл, Залуучуудын УАШТ-ээс алт мөнгө Кураш бөхийн дэлхийн аваргын хүрэл медальтай.

Анхны багш : МУГТ Г.Энхбаяр Ч.Жаргалсайхан Улсын харцага Г.Намсрайжав
Одоогийн багш : МУ-ын гарьд Д.Рагчаа
Биеийн өндөр : 188 см
Биеийн жин: 125 кг
Гол үндсэн мэх: Хөмрөх мордох шахаж татах мэхийг голлон хийж барилддаг
Төгссөн сургууль : Хууль сахиулах их сургууль
Хууль зүйн ухааны магистр
Цагдаагийн цол : Ахлах дэслэгч

Н.Данзан

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*