Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Чойбалсан хот бол бизнес аялал жуулчлалын хот

Чойбалсан хот Mice tourism буюу Бизнес аялал жуулчлалын хот болох бүрэн боломжтой. Хотын ирээдүйн архитектур зураг төсөл Засгийн газрын хуралдаанаар дэмжигдсэн.

Дэлхийн аялал жуулчлал сүүлийн 8 жилд тасралтгүй өсөж байна. Гол орлого авчирдаг бие даасан хэлбэр бол “Бизнес аялал жуулчлал” бөгөөд хамгийн өрсөлдөөнтэй хотууд нь Бээжин, Сөүл, Шанхай, Хонконг юм.

Рашаант хот 20 мянган хүн амтай, 4.5 сая жуулчинг хүлээн авдаг. Жуулчдыг татдаг зүйл нь байгалийн үзэсгэлэнт байдал. Чойбалсан хот 50 орчим мянган хүн амтай, тал нутгийн нийслэл хот. Улсын чанартай хурал зөвлөгөөн, уулзалт семинар, спорт урлагийн тэмцээн уралдаан, Зүүн хойд Азийн орнуудын олон улсын арга хэмжээнүүдийг Чойбалсан хотод бизнес аялал жуулчлал буюу “майс туризм”-аар авах боломжтой гэж боддог. Монгол улсын хэмжээний “МАЙС ТУРИЗМ АЙМАГ, ХОТ БОЛОХ” зорилго тавихад болохгүй бүтэхгүй гэх зүйл байхгүй билээ. Хотын орчинд хийж болох аяллын хөтөлбөрүүд байна. Монгол Улсад байдаг 3-хан симфони оркестрийн нэг буюу хөдөө орон нутаг дахь ганцхан симфони оркeстртой театр бол Чойбалсан хотод байна. Шинээр баригдсан МСҮТ-ийн лекцийн танхимууд, Дорнод Их сургууль, ПТК-ийн заал танхимуудад олон төрлийн арга хэмжээнүүдийг зохион байгуулах боломжийн нөөцтэй.

Хэрлэн, Болор, Ийст палас гээд зочид буудлууд багтаамж сайтай. “Зочлох үйлчилгээний сургалт”-ыг 2 удаа зохион байгуулсан. Цаашид энэ сургалтыг эрчимжүүлж, хүний нөөцийг тогтвортой болгохын төлөө ажиллаж байгаа. Чойбалсан хотын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Дорнод Их сургуульд аялал жуулчлалын анги, зочлох үйлчилгээний мэргэжилтэн бэлтгэх ангиудыг нээх ба чанаржуулахын төлөө хичээж байна.

Дорнодчуудын нэгдмэл байдал сайн давуу тал болно. Өнгөрсөн 6-р сард Хятадын Рашаант хотноо 14 дэх удаагийн “Монгол-Орос-Хятадын худалдаа аж үйлдвэрийн танхимуудын нэгдсэн чуулга уулзалт” зохион байгуулагдсан билээ. Тус уулзалтыг Монголын талаас МХАҮТ, Дорнод аймгийн ХАҮТ, Дорнод Аялал жуулчлалын НЭГДЭЛ хамтран зохион байгуулж Монголын зүүн бүсийн Хэнтий, Сүхбаатар аймгуудаас гадна Өвөрхангай, Хөвсгөл, Орхон, УБ хотын танхимын гишүүд оролцсон. Түр буудалласан Чойбалсан хотод тодорхой “орлого” үлдсэн юм.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Би гуай өгүүлрүүн:

    Зоригтбаатар нийтлүүлсэн юмуу? Шал худал аялал жуулчлал яриад. Элдвийн юманд оролцохоо больчихооч дээ. Фэйсбүүкийн групын дарга хахаха

  2. Зочин гуай өгүүлрүүн:

    үндэслэл муутай л нийтлэл байна даа. нуулгүй хэлэхэд манай аймагт аялал жуулчлал хөгжүүлэх нөөц бололцоо маш муу шүү дээ. тэрний оронд үйлдвэр цех, ХАА-н бүтээгдэхүүн боловсруулах үйлвэр ч юмуу байгуулвал иргэд нь ажилтай орлоготой байх болов уу даа. тэрнээс бид ганц буйр нуураа түшээд аялал жуулчлалаа аваад явна гэвэл хэцүү шүү. байгалийн үзэсгэлэн дутуу дульмаг заяасан гэж годоод яахав. байгаа зүйлээ л сайхан тордоод явбал болно доо.

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*