Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Голд машинаа угаавал сая төгрөгөөр торгоно

Голд машинаа угаахыг хуулиар хориглосон ч олны нүднээс далд голд машинаа угааж, байгаль орчныг бохирдуулах сөрөг үзэгдэл байсаар байна.

Ус бохирдуулсантай холбоотой хууль зөрчсөн үйлдлийг 2017 онд баталсан Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан Усны тухай хууль зөрчих тухай зүйл заалтаар хариуцлага тооцно. Хуульд зааснаар: 

  • 1.5.усны эх үүсвэрийн онцгой, эсхүл энгийн хамгаалалтын бүс, эсхүл эрүүл ахуйн бүсийн дэглэмийг зөрчсөн;
  • Усны эх, ундаргын онцгой хамгаалалтын бүсэд хориглосон үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  • Усны сан бүхий газарт хог хаягдал хаясан, эсхүл машин техник, бохир зүйл угаасан, эсхүл усны нөөцийг бохирдохоос хамгаалах үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.Нэг нэгжийг 1000 төгрөгөөр тооцно.
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*