Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Dornod.NET БИЗНЕС ЛАВЛАХ

Төрийн байгууллагууд:

Автомашин, тээвэр:

Аялал жуулчлал:

Банк-санхүү:

Бараа худалдаа:

Барилга:

Бизнес үйлчилгээ:

Боловсрол:

Зоогийн газар:

Мэдээллийн технологи:

Төрийн бус байгууллага:

Хууль, эрх зүй:

Хэвлэл мэдээлэл, Сурталчилгаа:

Хүнс, Хөдөө аж ахуй:

Энтэртайнмент, чөлөөт цаг:

Эрдэс баялаг, эрчим хүч:

Эрүүл мэнд:

Халхгол суман дахь Ялалт музей

Хаяг: Дорнод аймаг Халхгол сумын 1-р баг

Музейн жижүүрийн утас: 89547779

И-мэйл: yalalt-museum@dornodedu.mn

Дорнод аймгийн Халхгол сумын төвд байдаг музей. Тус музейн зургийг улсын барилгын зургийн төв институтийн архитекторч Г.Цэрэндорж зохиож, барилга байгууламжийг хурандаа О.Жамъянгарав, талбайн инженер С.Ганбаатараар удирдуулсан барилгачин дайчид барьж, 1984 онд Халхголын ялалтын 45 жилийн ойгоор ашиглалтад өгсөн юм. Сайн зураг төслийн дагуу зориулалтын музейн барилгад бүтээж байгуулсан тул Сайд нарын Зөвлөлийн 1984 оны шагналыг Дорнод аймгаас анх удаа тус музейд олгосон байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО
Соёлын үйлчилгээ, хүртээмжийг дээшлүүлж, эх оронч үзлээр хүмүүжүүлэх, түүхийг үнэнээр нь хүүхэд залуучуудад өвлүүлэн уламжлуулах, иргэдийн соёлын биет өвийн мэдлэгийг дээшлүүлж танин мэдэхүйн мэдээлэл сурталт сурталчилгааны төв болоход оршино.

Музейн барилгын гадаад төрх хэлбэр нь үндэсний уран барилгын уламжлалыг хадгалсан, дөрвөлжин хэлбэртэй, монгол гэрийн зарчмыг баримтлан дээрээс нь байнгын гэрэл тусахаар хийжээ. “Халхголын тулалдаан бидний ялалтаар дууслаа” гэсэн утга санааг илэрхийлсэн дүрс бүхийгээр нүүрэн талыг бүрэн чимэглэсэн байдаг.

Тус музейн үзмэрийн сан нь хоёрдугаар давхарт байрласан бөгөөд төв хэсэгт нь ёслолын ажиллагаа явуулахад зориулсан “Дайчин алдрын танхим”, музей тайлбарлагчдын өрөө, буфет, 104 хүний суудалтай кино танхим, зочдыг хүлээн авах байр, дайны үйл ажиллагааг үзүүлсэн диаграммууд байдаг. Музейд нийтдээ 1000 гаруй үзмэр байрлуулжээ.

Гуравдугаар давхарын бунханы дэргэд тавцан дээр Монгол-Зөвлөлтийн дайчдын хэрэглэж байсан техник, зэр зэвсэг байрлуулжээ. Энэ музейд корпус командлагч Г.К.Жуков, ЗХУ-ын хоёр удаагийн баатар Я.В.Смушкевич, К.Н.Кравченко, С.Ч.Грицевец, ЗХУ-ын баатар Н.Ф.Гастелло, танкийн алдарт 11-р бригадын командлагч ЗХУ-ын баатар Н.П.Яковлев, хорооны дарга И.М.Ремизов, И.И.Федюнинский нарын дүрсийг зэс хөөмлөөр товойлгож хийсэн үзмэрүүдийг үзэж болно. Музейн алдрын талбайн ханан дээр дайн тулалдааны газрын зураг, дүрсүүдийг товойлгон хийжээ.

 

Мэдээг сошиалд түгээх:

Байгууллагын мэдээлэл шинэчлэх

Хэрэв та тус байгууллагын мэдээллийг засварлахыг хүсвэл 8090-4799 утсаар бидэнтэй холбогдож шинэчилнэ үү. Төлбөргүй

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*