Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Улсын наадамд Х.Болорчулууны зээрд үрээ түрүүллээ

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын Хувьсгалын 97 жилийн ойн, Үндэсний Их баяр наадмын хязаалан насны морьдын уралдаан бариалж, түрүүлж айрагдсан хурдан хөлгийн нэрс тодорлоо.

Хязаалан насны уралдаанд 300 гаруй хурдан хүлэг уралдав. Дорнод аймгийн Чойбалсан сумын уяач, УИХ-ын гишүүн Хаянгаагийн Болорчулууны зээрд үрээ түрүүлж, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, улсын тод манлай уяач Дамбын Хишигжаргалын зээрд үрээ аман хүзүүнд хурдалж, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уяач З.Шижирбатын бор үрээ, Төв аймгийн Баян сумын Б.Нямжавын хээр үрээ, Увс аймгийн  Тэс сумын харьяат Ц.Дамдин-Ядмын цоохор үрээ үрээ айрагдаж, наадамчин олноо цэнгүүллээ.

Дорнод аймгийн Чойбалсан сумын харъяат, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун морьд бариалсны дараа сэтгүүлчидтэй сэтгэгдлээ хуваалцжээ. Тэрээр “Энэ зээрд үрээ өмнө нь Дорнод аймагтаа уралдаж, түрүү, айраг авч байсан, Дорнодын угшилтай, манай унаган адуу. Долоо, найман жилийн дараа төрийнхөө наадамд морио уралдуулаад түрүү авсандаа баяртай байна” гэлээ.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    САЙХАН БИЛЭГДЭЛТЭЙ БАЙНА.Баяр хүргэе.

  2. Зочин гуай өгүүлрүүн:

    Одтой сайхан наадаж байгаа Болорчулуун гишүүндээ баяр хүргье

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*