Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Охины нас барсан шалтгааныг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байна

Дорнод аймгийн Сэргэлэн сумын Баян-Уул гэх газарт ээжтэйгээ хамт малд явж байсан хоёр настай  охины цогцсыг  энэ сарын 1-ний өдөр Сэргэлэн сумын “Яхь нуур” гэдэг газрын дэрсэн дундаас олдсон байдаг. Охин зургадугаар сарын 8-ны өдөр алга болсон юм. Хууль, хүчний байгууллага, орон нутгийн иргэд 10-аад хоног эрэн хайх ажиллагаа явуулсан бөгөөд үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхний хүсэлтээр зогсоож, эрэн сурвалжлах ажиллагааг хууль, хяналтын байгууллагууд үргэлжлүүлсэн юм. Ийнхүү түүнийг алга болсноос 24 хоногийн дараа цогцсыг олсон.

Хэрэг гардаг өдөр  ээж нь малд явах үеэр уулын орой руу гарахад том охин нь дүүгээ орхиод араас нь гарчээ. Бага дүү нь уйлаад хониныхоо захад үлдсэн гэж эгч нь ээждээ хэлсэн байна. Ингээд ээж охин хоёрыг уулнаас бууж ирэхэд охин нь алга болсон байсан гэж охины ээж мэдүүлжээ.

Харин цагдаагийн байгууллагаас энэ талаар тодруулахад “Шалгалт хийгдэж байна. Урьдчилсан байдлаар охины өмсч явсан хувцас нь таарч байгаа. Охины нас барсан шалтгаан нь гадны нөлөөтэй эсэх зэргийг шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дараа тогтоогдоно. Шинжилгээний хариу 7-14 хоногийн дараа гарна” гэв. Охин уйлахаас өөрөөр өөрийгөө илэрхийлэх чадваргүй жаахан учир олон хоног ус, хүнсгүй тэсээгүй байж ч болох юм. Шөнө орой болсон учир араатан амьтнаас айсандаа дэрсэнд нуугдаж нас барсан байх зэрэг олон таамаг байна.

 

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Хоёр настай охин юу гэж “араатан амьтнаас айсандаа дэрсэнд нуугдах”-ын? Ямар тэнэг цагдаа вэ? Хоёр настай хүүхэд араатан амьтан хараад л айна гэхээс харахгүй блщол аймар гэж мэддэггүй юм. Мэдэхгүй хүүхэд юу гэж дэрсэнд очиж нуугдъя гэж бодохын? Хүүхдүүдээ харах хүнгүй орхисон ээжид нь эрүүгийн хэрэг үүсгэх хэрэгтэй.

  2. Sergelen гуай өгүүлрүүн:

    Erliig mash muu zohion baiguulsan. Erj baina haij bna gej hudlaa show hiihees tsaashgui hugatsaa ih aldsan.

  3. Зочин гуай өгүүлрүүн:

    Их л ойрхон байсан Эрлээ далайцтайхан зохион байгуулаад сайн хайсан бол олдох байсан шүү дээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*