Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Баяндун суманд хятадын компани зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна

Баяндун сумын нутаг Монгол Улсын хилийн зурвас газарт ойн сан болон усны урсац бүрэлдэх хэсэгт хууль зөрчин,  байгаль орчны эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа “ЦЦ ЭРДЭС МАЙНИНГ ” ХХК гэх алтны уурхайн үйл ажиллагаатай сумын ИТХ-ын ажлын хэсэг газар дээр нь ирж танилцжээ. Тус компани нь 30 орчим ажилтантай, Хятадын 100% хөрөнгө оруулалттай бөгөөд сум орон нутгийн удирдлагуудад мэдэгдэлгүй, ямар ч зөвшөөрөл авалгүй, бичиг баримтны бүрдүүлэлт дутуу байдалтайгаар хөрс хуулалтын ажил эхлүүлсэн байжээ.

Хөрс хуулалтын ажлыг нэгэн булгийн эхэн дээр хийж байсан бөгөөд булгийн усны урсацыг өөрчлөн усан сан үүсгэж, алт угаах усан буунд ашиглаж байсан аж. Ийнхүү алт угаасан ус нь доош урсаж Дашбалбар, Чулуунхороот сумын нутгаар урсдаг Дөчийн голд цутгаж байна. Ингэснээр орон нутгийн иргэдийн эрүүл мэнд болон байгаль орчинд  ноцтойгоор аюул учруулж байгаа бөгөөд энэхүү хууль бус олборлолт хийж буй “ЦЦ ЭРДЭС МАЙНИНГ “ХХК-г холбогдох хууль хяналтын болон мэргэжлийн байгууллагууд нь анхааралдаа авч зохих арга хэмжээ авахыг нутгийн удирдлагууд хүссэн байна.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*