Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Сэргэлэн суманд алга болсон охины цогцсыг олжээ

Дорнод аймгийн Сэргэлэн сумын Баян-Уул гэх газарт ээжтэйгээ хамт малд явж байсан хоёр настай охин сураггүй алга болсон билээ. Тэгвэл охиныг алга болсноос хойш 24 хоногийн дараа буюу өчигдөр буюу долдугаар сарын 01-нд Сэргэлэн сумын хоёрдугаар багийн “Яхь нуур” гэх газрын дэрсэн дундаас цогцсыг нь олсон байна. Тус аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн даргаар ахлуулсан алба хаагчид, прокурор, шүүхийн шинжээчид  хэргийн газарт очиж, цогцсыг Шүүх шинжилгээний албанд хүлээлгэн өгчээ.

Хэрэг явдлыг эргэн сануулбал, тус аймгийн Онцгой байдлын газарт охиныг алга болсон талаарх мэдээлэл зургадугаар сарын 8-ны өдрийн 20:36 цагт ирсэн байдаг. Албаны хүмүүс хүүхдүүд алга болсон газрууд нь хүний хөлөөс зайдуу, алслагдмал нутаг учраас хүн авч явсан байх магадлал багатай хэмээн мэдээлж байсан юм. Иймд “гол усанд осолдсон, эсвэл тас шувуу шүүрсэн байж болзошгүй” гэсэн таамгийг албаныхан дэвшүүлж байв.

П.УРНАА

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    юунаас болж амиа алдсан юм бол

  2. Зочин гуай өгүүлрүүн:

    Харамсалтай юм. Эцэг, эхчүүдийн хайхрамжгүй, хэнэггүй зангаас болж бяцхан үрс маань эндэж байна.

  3. Зочин гуай өгүүлрүүн:

    Sain haisan bol oldh bsan bnash dee hoorhii mine dee. Um sain amgalan boltugai

  4. Etko гуай өгүүлрүүн:

    Ewiideee huurhii mine

  5. Batchuluun erdenetsetseg гуай өгүүлрүүн:

    Ii ewiide hoorhii sn haihguidee amid oldoh bolomj bsn l bnsdee hajuud n bj olohgudee hoorhii eejiigee ymar ih duudaa boloo

  6. Зочин гуай өгүүлрүүн:

    Ii ewiide hoorhii sn haihguidee amid oldoh bolomj bsn l bnsdee hajuud n bj olohgudee hoorhii eejiigee ymar ih duudaa boloo

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*