Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Дорнодын харваачид УАШТ-ийг өнгөлжээ

Хэнтий аймгийн Чингис хотноо үндэсний сурын 2018 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөжээ. Насанд хүрэгчдийн харваанд 562, өсвөрийн 145  харваач цэц мэргээ сорьсон уг тэмцээний нийлбэр дүнгээр эрэгтэйчүүдээс Дорнод аймгийн Баяндун сумын харьяат, “Ашавгад” ХХК-ийн харваач, буриад сурын хошой мэргэн, Монгол Улсын гоц мэргэн Ойдовын Сүхбаатар түрүүлсэн байна.

Эмэгтэйчүүдээс Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул, буриад сурын спортын мастер, аймгийн мэргэн, Баяндун сумын харьяат, “Мондэ” багийн харваач Ч.Гандаваа түрүүлж, “Дорнод” багийн харваач Х.Солонго удаахь байрт шалгарчээ.

Мөн энэ удаагийн УАШТ-ий үеэр Монгол Улсын спортын мастерын болзлыг 12 харваач, дэд мастерын болзолыг 4 харваач хангасан байна.

Дорнодын харваачид УАШТ-ийг өнгөлжээ

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*