Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Сэрэмжлүүлэг: Онон голын усанд живж сураггүй болжээ

Уржигдар буюу 19-ний орой 18 цагийн үед Баяндун сумын харъяат иргэн Б Онон голын усанд живж сураггүй болсон байна. Тэрээр Баян-Уул сумын төвөөс хойд зүгт 50 км орчим газарт орших Өвөр-Эрээн багийн “Хурандаа тохой” гэдэг газар усанд орж байжээ.

Одоогоор эрлийн багт аймгийн Онцгой байдлын газрын 14 алба хаагч, Баян-Уулын Цагдаагийн хэсгийн 2 алба хаагч, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн 5 алба хаагч, ар гэрийн 13 хүн, нийт 34 хүн осолдсон газраас 200 метрийн тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Гол, усны түвшин дээшилж байгаа энэ үед ард иргэд та бүхнийг амарч, зугаалахдаа анхаарал болгоомжтой байхыг сануулъя.

Dornod.NET

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*