Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Дорнодын боловсрол 2018 өдөрлөг боллоо

Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөгчдийн бүрэн дунд боловсролын үнэмлэх гардуулах, мэргэжлээ зөв сонгох, сургалтын тэтгэлэг болон боловсролын зээлийн сангийн талаар мэдээллийн нэгдсэн үйлчилгээ үзүүлэх, эх хэл, түүх соёл, төрөлх нутгаараа бахархах үзлийг төлөвшүүлэх зорилго бүхий “Дорнодын боловсрол-2018” өдөрлөгийг өнөөдөр буюу 06 дугаар сарын 14-ний өдөр Тусгаар тогтнолын талбайд зохион байгууллаа.

Өдөрлөгийн арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Хишигтогтох, аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга бөгөөд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн болон холбогдох агентлаг, хэлтсийн удирдлагууд, аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүд оролцож, багш, эцэг эхчүүд, төгсөгчдөд мэндчилгээ дэвшүүлэв.

Дорнодын боловсрол-2018” өдөрлөгийн Ерөнхий зохион байгуулагчаар аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, хамтран зохион байгуулагчаар аймгийн ЗДТГ, аймгийн Засаг даргын дэргэдэх ХХҮГ, ЭМГ, БОАЖГ, Улсын бүртгэлийн хэлтэс, Цагдаагийн газар, Хэрлэн сумын ЗДТГ, сумдын ЗДТГазар, БОЭТ, зүүн бүсийн Оюутны холбоо, аймгийн Музей, Төв номын сан зэрэг байгууллагууд ажиллалаа.

Уг өдөрлөгийн үеэр Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөгчдөд аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд чиглэл тус бүрээр эрүүл мэнд, боловсрол, санхүү, хөдөлмөр эрхлэлт, мэргэжил сонголт зэрэг сэдвүүдээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна.

Мөн “Дорнодын боловсрол” өдөрлөгийн хүрээнд сурлага, спортоор  үе тэнгийн сурагчдаа хошуучилсан  Хэрлэн сумын 1 дүгээр сургуулийн 12в ангийн сурагч Болорбаатарын Энхтулга, Хэрлэн сумын 5 дугаар сургуулийн 12г ангийн сурагч Чулуунбаатарын  Ууганхүү, Шинэ хөгжил цогцолбор сургуулийн 12а ангийн сурагч Галягийн Гончигдорж нарыг аймгийн Засаг даргын жуух, мөнгөн шагналаар шагнаж, урамшууллаа.

Түүнчлэн 12 дугаар анги төгсөж буй сурагчдад аймгийн төр, захиргааны байгууллагын удирдлагууд Бүрэн дунд боловсролын үнэмлэх гардуулах үйл ажиллагааг зохион байгуулсан юм.

Өдөрлөгийн арга хэмжээнд зориулан Хэрлэн сумын 5 дугаар сургуулийн цахилгаан хөгжмийн хамтлаг, Алтан гадас одонт аймгийн Хөгжимт драмын театрын хамт олон  ая дууны мэндчилгээ дэвшүүлэв.

Аймгийн ЗДТГ-ын ОНХА

 

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    нийгмийн бодлогын хэлтэс, боловсрол соёлын газрын дарга нараа солиочээ, зоримог, шинэлэг, санаачилгатай хүмүүс тавиачээ, ямарч үр дүн гарахгүй хүмүүсийг л байлгаад байх юм аа

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 8090-4799 утсаар хүлээн авна.

*