Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Цэн тогоруу наадмын шилдэг номеруудыг бүх сумдаар аялан тоглож эхэллээ

“Цэн тогоруу” наадмын шилдэг номерууд зургадугаар сард Дорнод аймгийн бүх сумдаар аялан тоглолт хийхээр замдаа гарчээ.

Өнгөрсөн тавдугаар сарын долооны өдөр Улаанбаатар хот дахь Дорнодын Залуучуудын холбооноос Дорнод аймгийн 14 сумын оюутан залуучуудын дунд уламжлал болгон зохион явуулдаг “Цэн тогоруу” урлагийн наадам хоёр дахь жилдээ амжилттай зохион явагдаж өндөрлөсөн. Энэхүү наадамд найман сумын 100 гаруй залуус авьяас чадвараа сорин өрсөлдөж нэгдүгээр байрт Халхгол, хоёрдугаар байрт Дашбалбар, гуравдугаар байрт Чойбалсан сум тус тус шалгарчээ.

Аялан тоглолтыг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, ХХБ-ны тэргүүн дэд захирал Л.Соронзонболд нар дэмжин ажиллаж байгаа бөгөөд тоглолтын багийг Шинэ үе продакшны жүжигчин А.Энхжин ахалж яваа аж.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Залуучууддаа амжилт хүсэе. Мундаг байна

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*