Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

2 настай охиныг хайсаар байна

Сэргэлэн сумын Ар хоолой багийн Баян-Уул гэдэг газар иргэн Х-гийн охин У /2 настай, эмэгтэй/- нь ээжтэйгээ малд явж байгаад сураггүй болсон. Охины алга болсон газар нь Мардайн замын ойролцоо юм байна.

Түүнийг эрэн хайх ажиллагааг 6-р сарын 8-аас хойш явуулж, одоогоор 4 дэх хоногтоо аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн 10 алба хаагч, Хилийн цэргийн 0132 дугаар ангийн 3 алба хаагч, Цагдаагийн газрын 11 алба хаагч, орон нутгийн 2 иргэн, нийт 16 хүн хайж байгаа юм.

Өчигдрийн байдлаар “Баян-Уул, Цайдамын нуур” гэдэг газар 10 км тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул урьд шөнө 02:30 цагт түр зогсоож, өглөө 05:00 цагт  эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.

Мөн алга болсон охиныг эрэн хайх үйл ажиллагаанд аймгийн засаг даргаар ахлуулсан онцгой байдлын комисс болон хүүхдийн төлөө зөвлөлийн бүрэлдэхүүн газар дээр нь ажиллаж байгаа аж.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*