Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын мэргэжлийн боловсролын сургуулиудад суралцахыг урьж байна

Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар болон ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Засгийн газрын хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Өвөрбайгалийн хязгаарын мэргэжлийн боловсролын сургуулиудад  оюутан элсүүлнэ.

Элсэхийг хүссэн суралцагчид дараах материалыг бүрдүүлэн 2018 оны 6 дугаар сарын 22-ны дотор Боловсрол, соёл, урлагийн газрын 206 тоотод ирж бүртгүүлнэ үү.

Нэг: Өвөр байгалийн хязгаарын мэргэжлийн боловсролын  сургуулиудын мэдээлэл

  1. Мэргэжлийн боловсрол, сургалтын улсын байгууллага
  • Малын эмч /тэтгэлэгтэй/
  • Талх, нарийн боов, гоймонгийн технологи /тэтгэлэгтэй/
  • Кино урлаг судлал /тэтгэлэгтэй/

/9 дүгээр анги төгссөн байж болно/

  1. Читийн Багшийн коллеж:
  • Сургуулийн өмнөх боловсрол /тэтгэлэгтэй, тэтгэлэггүй/
  • Биеийн тамир /тэтгэлэгтэй, тэтгэлэггүй/

/9 дүгээр анги төгссөн байж болно/

  1. М.И.Агошковийн нэрэмжит Өвөрбайгалийн хязгаарын Уул уурхайн коллеж:
  • Маркшейдирын ажил /тэтгэлэггүй/
  • Ашигт малтмалын баяжуулалт /тэтгэлэгтэй, тэтгэлэггүй/

/12 дугаар анги төгссөн байж болно./

  1. Читийн бизнес, технологийн салбар техникум:
  • Барилга байгууламж, ашиглалт /тэтгэлэгтэй, тэтгэлэггүй/
  • Авто тээврийн хэрэгслийн техникийн засвар, үйлчилгээ

/9 дүгээр анги төгссөн байж болно/

  1. Базар Ринчиний нэрэмжит Агын багшийн коллеж:
  • Сургуулийн өмнөх боловсрол /тэтгэлэггүй/
  • Бага ангийн боловсрол /тэтгэлэггүй/
  • Хөгжмийн боловсрол /тэтгэлэггүй/
  • Биеийн тамирын боловсрол /тэтгэлэггүй/

/12 дугаар анги төгссөн байж болно./

  1. Өвөрбайгалийн хязгаарын Соёлын сургууль
  • Ардын урлагийн төрөл-Хөгжим бүжиг /тэтгэлэгтэй/
  • /9 дүгээр анги төгссөн байж болно/
  1. В.Л.Чимитдоржиевийн нэрэмжит Агын анагаах ухааны коллеж
  • Сувилахуйн ухаан /тэтгэлэггүй/

/12 дугаар анги төгссөн байж болно./

Хоёр: Элсэн суралцагчдад тавигдах шаардлага

  • Орос хэлний зохих мэдлэгтэй байх

Гурав:Шалгаруулалт

Шалгалтыг Өвөрбайгалийн хязгаарын Олон улсын хамтын ажиллагаа, гадаад эдийн засгийн харилцааны яамнаас 2017 оны 06 дугаар сарын 25-нд Дорнод аймагт зохион байгуулна.

Дөрөв: Бүрдүүлэх материал

– Суралцах хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл /Тогтсон загвараар/

– Хүчинтэй хугацаа бүхий гадаад паспорт,

– Эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан хуудас /Архаг өвчин, харшил, ДОХ,   ХДХВ г.м/

– 3*4 хэмжээтэй цээж зураг 4 хувь

Жич: Дараах бичиг баримтыг Орос хэл рүү орчуулан, нотариатаар

баталгаажуулсан байна.

Үүнд:

– Боловсролын гэрчилгээг Монгол дахь ОХУ-ын консулын газрын нотариатаар баталгаажуулсан байна

– Судалсан бүх хичээлийн жагсаалт бүхий гэрчилгээний хавсралт эх хувиараа

– Боловсролын гэрчилгээний бүх хуудасны хуулбар, тамганы орчуулга,

нотариатаар баталгаажуулсан 3 хувь

– Боловсролын гэрчилгээний хавсралтны бүх хуудасны хуулбар, тамганы орчуулга,  нотариатаар баталгаажуулсан 3 хувь

-Сургуулийн тодорхойлолт /сургуулийн захирлын гарын үсэг, тамгатай/, тамганы  орчуулга нотариатаар баталгаажуулсан 3 хувь

-Орчуулга нь ОХУ-ын Элчин сайдын яамны Оросын нотариатаар баталгаажсан  байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 8808-4034 дугаараас лавлана уу.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 8090-4799 утсаар хүлээн авна.

*