Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Б.Эрдэнэтуяа: Дорнод аймгийн хэмжээнд 1028 гадаадын иргэн оршин сууж байна

“Дорнод аймаг Хятадуудаар дүүрлээ” гэсэн утга бүхий мэдээлэл сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах болов. Мөн сүүлийн үед дуулиан болоод буй “Дорнодын талаар дүүрэн Хятад малчид байна” гэх зэрэг мэдээллүүд цацагдаж олны бухимдлыг багагүй төрүүлсэн. Гэсэн эдгээр мэдээллийг Дорнод аймгийн уугуул иргэд эрс эсэргүүцэж байна. Учир нь тус аймагт үйл ажиллагаа явуулдаг гаднын хөрөнгө оруулалттай уул, уурхайн компани болон хайгуул, газрын тосны компаниуд байдаг ч, “Дорнод аймгийг дүүргэх хэмжээнд хүрээгүй” гэдгийг хэлж байна.

Энэ мэтээр олны бухимдлыг төрүүлэхүйц, эсвэл хоёр улсын гэрээ хэлэлцээрт сөрөг нөлөө үзүүлэхүйц, баримтгүй мэдээллээр олны бухимдлыг төрүүлж буй иргэн болон сэтгүүл зүйн салбарын ажилтнуудад хариуцлага тооцох нь зүйн хэрэг. Хэдийгээр Дорнод аймгийн Халхгол, Дашбалбар гэх мэт сумдад БНХАУ-ын хөрөнгө оруулалттай газрын тосны, болон хайгуулын компаниуд үйл ажиллагаа явуулдаг. Мөн зөрчил, дутагдалтай зүйлс их байдаг ДҮҮРСЭН, ХЯТАДЖСАН гэх зэрэг үг хэрэглэх нь зүйд нийцэхгүй.

Дээрх мэдээллийн дагуу Дорнод аймгийн Гадаадын Иргэн Харьяатын Газар”-ын алба хаагчид шуурхай шалгалт хийсний үндсэн дээр дээрх мэдээлэлд нэрлэгдсэн Хятад малчин гэх иргэн нь Дорнод аймгийн Халхгол сумын Петрочайна Дачин Тамсаг уурхайн 21-р талбайн угсралтын ангийн тогооч байсныг тогтоожээ. Тус иргэн нь мэдээлэл цацагдах үеэр амралтын байдалтай байсан бөгөөд, жолооч А.Амартайваны эзэмшлийн малыг түр харж байх зуур сэтгүүлч очин мэдээлэл авсан үйл явц болсон байна. “Дорнод аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 1028 иргэн албан болон, хувийн хэргээр оршин сууж байгаа.Үүнээс Петро Чайна Дачин Тамсаг компанид 680, “Шинь Шинь” ХХК-д 90 гадаадын иргэн тус тус ажиллаж байгаа” гэдгийг Дорнод аймгийн Гадаадын Иргэн Харьяатын Албаны хяналтын улсын байцаагч Б.Эрдэнэтуяа хэлсэн.

www.ULSTURCH.mn

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Irgen гуай өгүүлрүүн:

    Erdenetuya chi bagshiin min ohiniig yu gej hutsaad baigaa yum .hutsaj bgaad ali ch vgvi bolovoo . Burhan bolson bagshiin min neriig bichsen hun tseerlel hvrtenh bolno .ta nariig ilruulehed yadah yumgui sh

  2. zochin гуай өгүүлрүүн:

    Засгийн газрын тогтоолоор орж ирсэн хятадуудын тоог л ярьж байх шиг байна. Түүнээс биш аялал жуулчлал нэрийн дор орж ирж ажил хөдөлмөр эрхэлж байгаа түг түмэн хятадууд байдаг, тэд нар нь ч багана тойроод бөөн бөөнөөрөө орж ирдэгийг Дорнодын иргэн харъяатынхан мэдэхээр барахуу илрүүлсэн нэрийн дор очиж авилга авдаг ганц арга зам нь. Дорнодын иргэн харъяатынхан Шинь Шинь компанийнхантай мөн ч их хуйвалдаж багана тойруулж байсан да. Шинь Шинийн Ариунжаргал гэж орчуулагч хятад нөхөртэй эмэгтэйтэй толгой сээрээ холбож явдагыг тус компанийн ажилтнууд андахгүй.

  3. Зочин гуай өгүүлрүүн:

    Тэр Чулуун багшийн охин чинь харин ааш гэж адсага уу үгүй юү.

  4. Zochin гуай өгүүлрүүн:

    Ene ajild Odbayriin tataasaar orsnoos hoish ih oorchlogdson hun dee

  5. Zochin гуай өгүүлрүүн:

    Энэ заваан авгай ажилаа мэдэхгүй байна мэддэг залуучуудад зайгаа тавьж өгөөч. Өөрөө юу ярьж байгаагаа ойлгохгүй байсан аргагүй боловсрол дутуу юм байна шд хэхэхэ

  6. Zochin гуай өгүүлрүүн:

    Энэ хар эрдэнэтуяа юугаа мэдэх бэ сургууль ч төгсөөгүй боловсролгүй абгай төрийн албанд ажиллaдг болсон юм уу?

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*