Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Tөрсөн ах дүү гурав төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байжээ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн Хуралд 1992 оноос 2016 он хүртэл 7 удаагийн сонгуулиар давхардсан тоогоор нийт 165 хүн төлөөлөгчөөр сонгогдон ажилласан байна. Энэ хугацаанд хамгийн олон буюу 5 удаа сонгогдсон Төлөөлөгч 1, 4 удаа сонгогдсон Төлөөлөгч 8, 3 удаа сонгогдсон Төлөөлөгч 10, 2 удаа сонгогдсон Төлөөлөгч 24, 1 удаа сонгогдсон 122 Төлөөлөгч байна. Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас гаргасан “Аймгийн ИТХ-ын түүхэн товчоо” номонд хурлын түүхэнд хамаарах олон сонирхолтой статистик мэдээлэл, дурсамж, танилцуулгыг эмхэтгэжээ. 

Сонирхолтой баримтуудаас өгүүлэхэд нэг гэр бүлийн төрсөн ах дүү гурав төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан тохиолдол байна. Тухайлбал 1992-1996 оны бүрэн эрхийн хугацаанд Хөлөнбуйр сумын багш Г.Дэнсмаа, түүний дүү нар болох  Г.Батболд, Г.Батжаргал нар сум, орон нутгаа төлөөлөн ажиллаж байжээ.

А.Төгөлдөр

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*