Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

10-р ангийн сурагч М.Цогтбилэг Future Leaders Exchange тэтгэлэгт хөтөлбөрт шалгарчээ

Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Flower сургуулийн 10а ангийн сурагч Мөнхжаргалын Цогтбилэг Монголын бүрэн дунд сургуулийн сурагчдад Америкийн Нэгдсэн Улсын  ахлах сургуульд нэг жил суралцангаа Америк айлд амьдарч, тэдний соёлтой танилцах боломжийг олгох Future Leaders Exchange солилцооны хөтөлбөрт хамрагдахаар болжээ.

Тэрээр 21 аймаг 9 дүүргийн 1198 сурагчтай өрсөлдөж, оюун ухаан, мэдлэг чадвараараа бусдыгаа хошуучлан, 2018-2019 хичээлийн жилд уг хөтөлбөрт хамрагдахаар болсон байна. Future Leaders Exchange хөтөлбөр нь 100 хувийн тэтгэлэгтэй. АНУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 30 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дэмжлэгээр Монгол улсад 2017 оноос хэрэгжиж эхэлж байгаа бөгөөд Америкийн Олон Улсын Боловсролын Зөвлөл гэх байгууллага зохион байгуулдаг.

Сурагч М.Цогтбилэг нь Монгол улсын Монгол Улсын шилдэг 20 суралцагчийн нэгээр тодорсон байна.

А.Төгөлдөр

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*