Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Малын хулгай тогтмол буурч байна

Аймгийн Цагдаагийн газраас “Малын хулгай – Илрүүлэлт-2018” нэгдсэн арга хэмжээг оны эхний улиралд зохион байгуулжээ. Арга хэмжээний хүрээнд аймгийн хэмжээнд хулгайн мал тээвэрлэх магадлалтай гурван цэгт хөдөлгөөнт эргүүлийн пост ажиллуулж, хяналт шалгалт явуулсан байна.

Ингэхдээ “Сэжигтэн-2018”, “Ченж-2018” хэсэгчилсэн арга хэмжээгээр мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулсан бөгөөд 56,5 сая төгрөгийн хохиролтой 26 холбогдогчтой, малын хулгайн 21 хэргийг илрүүлжээ.

Дорнод аймгийн хэмжээнд үйлдэгдсэн хэрэг зөрчлийн тоо 2013-2016 онд буурах төлөвтэй байсан бол өнгөрөгч 2017 оноос эргэн нэмэгдсэн статистик мэдээлэл байна. Гэхдээ малын хулгайн хэрэг нийт гэмт хэргийн 9,8 хувийг эзэлж байгаа нь сүүлийн жилүүдэд тогтмол буурч байгааг илтгэх ажээ.

ДОРНОД АЙМАГТ СҮҮЛИЙН 5 ЖИЛД ҮЙЛДЭГДСЭН МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ХАРЬЦУУЛАЛТ

МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН ТАЛААР СҮҮЛИЙН 5 ЖИЛД ХҮЛЭЭН АВСАН ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ

А.Төгөлдөр

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*