Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

“Гэгээн муза” мэдээж Дорнодынх

Драмын урлагийн шилдэг уран бүтээл, шилдэг уран бүтээлчийг шалгаруулах “Гэгээн Муза” 14 дэх удаагийн олон улсын театрын шилдгүүд өчигдөр тодорлоо.  Театрын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг энэхүү наадам УДЭТ-ын гадаах талбайд улаан хивсний ёслолоор эхэлсэн юм. “Гэгээн Муза” 14 дэх удаагийн олон улсын театрын наадам “Хүүхэд оролцооны бүтээл” болон “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл” гэсэн номинациар зохион байгуулсан. Энэ удаагийн “Гэгээн Муза” наадамд Монгол, ОХУ, Коссова, Хонконг, БНХАУ-ын ӨМӨЗО, АНУ, Аргентин, Украин улсын 300 орчим уран бүтээлчид өрсөлдлөө.

Шилдгийн шилдэг буюу Гранпри шагналтнаар Дорнод аймгийн ХДТеатрын найруулагч Б.Мөнх-Амьдралын бүтээл “Ярьдаг мод” хүүхдийн жүжиг тодорлоо. Тус бүтээл

  • шилдэг зохиолч,
  • шилдэг найруулагч,
  • шилдэг эмэгтэй гол дүр,
  • шилдэг хөгжмийн зохиолч,
  • шилдэг тайзны зураач,
  • шилдэг эрэгтэй туслах дүр зэрэг зургаан номинацид тэргүүлсэн билээ.

Найруулагч, жүжгийн зохиолч Б.Мөнх-Амьдрал “Театрынхаа 70 жилийн ойгоор энэ шагналаараа театртаа бэлэг барьж байгаадаа маш их баяртай байна. Шагнал авбал ийм үг хэлнэ дээ гэж бодож байсан. Тэр бүх үг маань байхгүй болчихлоо. Марал, Мичид, Эрхэс гурван хөөрхөн үрсээ харж энэ жүжгээ бичсэн” гэлээ.

Жүжигчин Т.Халиунсор 

“Гол дүрийг бүтээхэд итгэл хүлээлгэсэн Б.Мөнх-Амьдрал найруулагчдаа маш их баярлалаа. Гэртээ намайг догдлоод хүлээж байгаа хүүдээ, ханьдаа маш их баярлалаа. Хайртай шүү. Удахгүй очно оо” гэлээ.

Хөгжмийн зохиолч Ө.Ариунбаатар “Хамгийн гэгээлэг сэдэв хүүхэд. Хүүхдийн уран бүтээлд өөрийн хувь нэмрээ бага ч гэсэн оруулсандаа маш их баяртай байна. Монголын урлаг дэлхийн тайзнаа мандан бадрах болтугай. Баярлалаа та бүхэндээ” гэлээ.

Ингээд наадмын шилдгүүдийг танилцуулъя.

Хөгжимт жүжгийн Шилдэг найруулагч Н.Наранбаатар  “Өндөр гэгээн” жүжгээр.

Хөгжимт жүжгийн Шилдэг хөгжмийн зохиолч В.Боролдой  “Манлайбаатар” жүжгээр.

Хөгжимт жүжгийн Шилдэг эмэгтэй гол дүр Ш.Ургаа    “Алтан хундага” жүжгийн Өлзийгуагийн дүрээр.

Хөгжимд жүжгийн Шилдэг эрэгтэй гол дүр “Өндөр гэгээн” жүжгээр Завхан аймгийн жүжигчин Ч.Лхагвадорж.

 

Шилдэг эрэгтэй туслах дүр Б.Сандуйжав  “Өндөр гэгээн” жүжгийн Тойн ламын дүрээр.

 

Шилдэг эмэгтэй туслах дүр В.Алтангоо    “Алтан хундага” жүжгийн Усангоогийн дүрээр.

Хөгжимт жүжгийн Шилдэг тайзны зураач С.Ариунболд, В.Сэргэлэн        “Алтан хундага” жүжгээр.

Хүүхдийн жүжгийн Шилдэг зохиолч Б.Мөнх-Амьдрал                      “Ярьдаг мод” жүжгээр.

 

Шилдэг жүжгийн найруулагч Б.Мөнх-Амьдрал                      “Ярьдаг мод” жүжгээр.

Хүүхдийн жүжгийн Шилдэг эрэгтэй гол дүр Б.Золжаргал                            “Царцаа Намжил” жүжгийн Намжилын дүрээр.

Шилдэг эмэгтэй гол дүр Т.Халиунсор                            “Ярьдаг мод” жүжгийн Золбоогийн дүрээр.

 

Хүүхдийн жүжгийн Шилдэг хөгжмийн зохиолч Ө.Ариунбаатар                         “Ярьдаг мод” жүжгээр.

 

Хүүхдийн эүэгийн Шилдэг тайзны зураач Г.Доржгочоо                            “Ярьдаг мод” жүжгээр.

Хүүхдийн жүжгийн Шилдэг эмэгтэй туслах дүр Б.Золзаяа                                “Царцаа Намжил” жүжгийн Эмгэний дүрээр.

 

Хүүхдийн жүжгийн Шилдэг эрэгтэй туслах дүр Э.Батболд                               “Ярьдаг мод” жүжгийн Өвгөн модны дүрээр.

Шилдэг найруулагч  “Монгол ардын суут” бүтээлээр бурхны оронд байгаа найруулагч Б.Баатар тодорсон юм. Хамтран ажилласан уран бүтээлч шагналыг гардан авлаа.

Шилдэг эмэгтэй гол дүр Д.Оюунзул                               “Годо-г хүлээсэн нь” жүжгийн Владимрын дүрээр.

Монголын театрын нэрт төлөөлөгч, зохиолч, найруулагч, орчуулагч, судлаач, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн, Төрийн шагналт Ардын жүжигчин Э.Оюуны нэрэмжит шагналыг Ардын жүжигчин Г.Мягмарнаран хүртлээ.

Драмын жүжгийн төрөлд Шилдэг хөгжмийн зохиолч Т.Сэр-Од                                  “Монгол ардын суут” жүжгээр.

Шилдэг эрэгтэй туслах дүр Б.Шинэбаяр                             “Адууны түүх”  жүжгийн Жанжаагийн дүрээр.

Шилдэг тайзны зураач О.Баярмагнай                          “Адууны түүх”  жүжгээр.

Шилдэг эмэгтэй туслах дүр Ж.Оюундарь                            “Би эндээс явахгүй” жүжгийн Должингийн дүрээр.

Шилдэг эрэгтэй жүжигчин Г.Мишээл                                 “Итгэлийг эвдэгч” жүжгээр.

Шилдэг эмэгтэй жүжигчин Ч.Уранбилэг                             “Нохойн хурим” жүжгээр.

Шилдэг зохиолч Я.Баяраа                                  “Цагаан толбо” жүжгээр тус тус хүртсэн байна.

А.Төгөлдөр
Dornod.NET

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    баяр хүргэе амжилт

  2. Дорнод гуай өгүүлрүүн:

    Баяр хүргэе. Манай Дорнодын залуус мундаг аа, улам өндөр амжилт гаргаарай

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай

*