Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Дорнодын театрын шинэ, шилдэг уран бүтээлүүд УДЭТ-ын тайзнаа

Дорнод аймгийн Хөгжимт Драмын Театрын хамт олон нийслэлийн үзэгчид болон “Гэгээн муза” наадмын шүүгчдэд шинэхэн уран бүтээлээ танилцуулахаар өргөн бүрэлдэхүүнтэйгээр замд гарлаа. Тус театрын хоёр шинэ жүжиг олон улсын театрын “Гэгээн муза” наадамд нэр дэвшээд байгаа юм.

Маргааш буюу 5-р сарын 11-ний баасан гарагийн 10.00 цагт МУСТА, Залуу найруулагч Б.Мөнх-Амьдралын “Ярьдаг мод” хүүхдэд зориулсан жүжиг, 19.00 цагт Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний манлайлагчдын нэг Ж.Дамдинсүрэнгийн амьдрал тэмцлийг харуулсан МУУГЗ Ч.Найдандоржийн бүтээл “Манлай баатар” дуулалт жүжиг Улсын Драмын Эрдмийн Театрын тайзнаа тоглогдоно.

Дээрх жүжгүүдийг үзэж амжаагүй, Улаанбаатар болон өөр аймаг, хотод оршин суугаа Дорнодчууд маань “Гэгээн муза”-д өрсөлдөж буй нутгийн театрынхаа шинэ уран бүтээлийг үзэж сонирхон, дэмжихийг уриалж байна. Дээрх жүжгүүдийн тасалбар тус бүр 10 мянган төгрөгийн үнэтэй, УДЭТ-ын кассаар худалдаалагдаж байгаа аж.

А.Төгөлдөр
Эх сурвалж: Dornod.NET

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. рутар гуай өгүүлрүүн:

    наранхүү ухамсраараа л больчих хэрэгтэйлдээ.мөнх-амьдрал г.м. маш авъяаслаг ирээдүйтэй өчнөөн уран бүтээлчдэд шавар хаагаал

  2. зочин гуай өгүүлрүүн:

    Театрын даргыг мэргэжлийн хүн болговол яасан юм бэ. Уран бүтээлчид нь цаг наргүй, бас мундаг. Дарга нь гэж хий савсан, ажилдаа ч бархг байхгүй байдгийн.Хэллээ гэж буруутгахаас илүү салбараа бодсон нь дээрээ,Сумд руу яаж соёлын салбарыг хүргэж хөгжүүлж байнаа.Аймгийн ХДТ зөвхөн тэр байшинд биш Дорнодын бүхий л газарт хүрэх ёстой бус уу

    • Зочин гуай өгүүлрүүн:

      Театр, соёлын төв 2 чинь тусдаа бие даасан байгууллагууд. Харин Боловсрол, соёлын газрын Нансалмаа дарга аймгийн соёлын бодлогын асуудлыг хариуцах байтал самарч дууслаа

    • Зочин гуай өгүүлрүүн:

      Наранхүү урлаг судлаач мэргэжилтэй

      • Зочин гуай өгүүлрүүн:

        Судлаач юм бол судлаачийнхаа ажлыг хийгээч Зохион байгуулах чадваргvй хvн дарга хийж чадахгvй

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*